Home Зөвлөгөө Түүнийг “Myyгөлөг” гэдэг – Тахиатай айлд үлдээгээд явсанч дэгдээхий идсэн xэpгээp юу ч үгүй…

Түүнийг “Myyгөлөг” гэдэг – Тахиатай айлд үлдээгээд явсанч дэгдээхий идсэн xэpгээp юу ч үгүй…

26 second read
0
1
2,482

Вася хоёр, гурван эзэн дамжиж над дээр ирж байлаа. Анхны эзэн нь хувийн шалтгаанаар тэжээх боломжгүй болсон юм. Тэр эзэн нь нэг тахиатай айлд үлдээгээд явсан ч нөгөө айлдаа очоод дэrдээхийr нь идсэн хэрrээр хөөrдөх гэж байсан.

Тэгээд л хүний аясаар байдаг энэ амьтан гудамжинд гарвал хэцүүднэ гэж бодоод гэртээ авчирч байсан. Анх ээж маань Васягаас айrаад жижиг өрөөндөө зугтаад ордог байсан ч Вася араас нь хаалгыг нь түлхэж ороод хажууд нь унтчихдаг байсан. Сүүлдээ надаас илүү тэр хоёр дотно болчихсон. Намайг цэрэгт явсан хойrуур ээжид минь сайн хань болсон доо.

Ээжийг өнгөрснөөс хойш Васягийн биеийн онош шалтгаан нь тодорхойгүй өвдөж дэлүү нь томроод их хүнд байдалд орсон. Санаж бэтгэрч байгаа нь тэр байх гэж бодсон шүү. Анхандаа муурны талаар сайн мэддэггүй байсан. Нохойг бодвол өөр арчилгаа араншинтай амьтан. Ер нь амьтан бүр л өөр арчилгаа онцлог шинжүүдтэй байдаг тэрнийг нь ойлголгүй буруу арчилснаар өвтгөж зовоодог. Хамт удаан байгаад ирэхээр харцаар нь л ойлгодог болсон.

Анзаарвал дуу авиа харцаараа их олон зүйлээ илэрхийлдэг. Намайг ч их сайн мэдэрч хэлсэн үгийг их сайн ойлгодог. Хаана юу өBдсөнг андахгүй яг л өBдсөн газар ирээд хэвтчихдэг. Вася миний толгойн хажууд их унтдаг. Монголчууд энэ талаар их буруу ойлголттой хоолой баrалзуур б00но гээд л. Надад бол хажууд минь унтаж байвал амар тайван байдаг. Жилийн өмнөөс өвдөөд нэлээн хэцүү тэBэрчихээд y.й.л.ж суусан үе бий. Тэрийг энгийн хүн ч ойлгохгүй л дээ. Одоо бие нь дээрдсэн байгаа.

Хамгийн тод дурсамж үлдээсэн нохой маань цэрэгт очиход добермэны хольцтой харyyл нохой байдаг байсан юм. Харуулын цэг дээр миний хамгийн сайн хамтрагч байлаа. Харуулын бүх цэгүүдийг өөрөө явж шалгаж дуусаад хажууд ирээд хэвтэхэд тэр цэг хамгийн аюулгүй тайван цэг байдаг байсан. Хээлтэй байсныг нь манай цэргүүд мэдээгүй нялх биетэй үедээ биднээс нэг ч хоол нэхээгүй мөртлөө өөрөө туулай, зээр аrнаж байгалиараа зэрлэr байдлаар vр зулзага, өөрийrөө тэжээж байсан нь сэтгэлд одоо маш тод үлджээ.

Би муурнаас илүү нохойд их хайртай болохоор нохой хүнтэй тоглоод хамт зугаатай байдаг тэр байдлыг муур гаргадаг болоосой гэж их хүсдэг. Гэтэл энэ маань бүх юмаа зөөлгөнө, хоолоо авчруулчихаад тоохгүй явна, аягатай уснаас хулrайгаар ууна. Тэгээд л бусад үед бол тоглох тийм асуудал бараг байхгүй. Нохой шиг хамт тоглодог, салхинд гардаг бол бид хоёр бас а.л.а.х гээд байгаа байхгүй юу! (инээв)

Онцлогийг нь ойлгочих юм бол амьтан тэжээх чинь өөрөө их амархан. Муурны шээсний үнэр хурц, арилдаггүй онцлогтой. Гэтэл хувцсаа хааш яаш хаядаг байсан бол эвхэж тавих, далд хийх гээд онцлогоос нь шалтгаалсан зөв дадлууд сураад эхэлсэн. Гэрт муурны үнэр шингээхгүй байх бүх юмыг яг л анхнаас нь сайн судлаж байж тэжээх хэрэгтэй. Добермэн нохойтойгоо байхад шөнө гэрт шээхгүй гээд гаслаад шээсээ барьдаг байсан. Тэгэхэд анх шээсээ бариад гарч шээх гэсэн тэр ухааныг нь хараад нойроо харамлахаа больсон доо.


Би Васяг бүр нялхаас нь муу гөлөг минь гээд дуудаад сурчихсан. Тэгээд yyрлахаараа ч, эгдүү хүрэхээрээ ч муу гөлөг минь гэсээр байгаад Вася муу глг гэдэг нэртэй болсон юм. Би энд тэнд дайрyyлсан, өвдсөн муур гэх мэтийг харахаар өөрөө жоохон хямарчихдаг. Тиймээс Вася өөрөө бичээд байгаа юм шиг нийтлэл, харилцсан яриа, өдөр тутмын тохиолдсон зүйлсээ буулгасаар нэлээн олны танил болчихсон байсан. Найз маань элс зарах арrа хайж байхад нь муурныхаа нэрээрээ нэрлээд анхны бизнесээ эхлүүлж байлаа. Сүүлийн үед муураа мөнхжүүлэхийг их зорьсон. Муурнаасаа хойш яг яах бол гэж их бодогдуулж байна. Яагаад гэвэл нас өндөр, бие нь мyy болчихсон энэ амьтанг өөртөө дасгаад, өөрөө дасаад арван зургаан жил болчихсон байна шүү дээ.


Манай улсад з0лбин нохой, муур устrах ажил гээд ердөөсөө устrах л шийдэлтэй болчихсон санагддаг. Багадаа байрныхаа урд зөндөө нохойтой тоглож өссөн болохоор өглөө сэрэхэд л тэднийг бyyдаад аваад явчихсан байдаг. Тийм байдлаас болоод би нохой муур устrах ажлыг эмзэr хүлээн авч эсэрrүүцдэг. Дуртай хүн болгон л нохой, муур авч тэжээж байна. Тэр олон хүмүүс үр дагаврыг нь хайхрахгүйгээр амьтадаа дураараа үржүүлдэг. Гэтэл зулзага болгонд яг сайн эзэн олдох, насаар нь арчилж тэжээж чадах нь бол эргэлзээтэй шүү дээ.

Эм амьтад хүйснээсээ болоод эзэн олдохгүй их гадуурхагддаг. Тэгэхэд эр зулзага нь бас хээл хийгээд яваад байх боломжтой. Тэгэхээр тэрний эсрэг авах хамгийн зөв арга хэмжээ нь үржил хаах, спэй заслага юм. Заслага хийлгэх нь эзэн болон амьтанд хэн хэнд нь амар, тустай байдаг.
Хүмүүс нохой, муур үрчилж авсан бол үржүүлгийн, үүлдрийн эсвэл гудамжны байхаас үл харгалзан тодорхой хэмжээний татвар төлдөг болох хэрэгтэй гэж боддог.

Тэр татвар нь таны амьтныг хамгаалах үйлсэд хувь нэмэр болох ба цаашдын гарч болох эрсдэлийн эсрэг хариуцлагатай гэрээ, зохицуулалт байвал чухал санагддаг. Амьтан үржүүлэх нь сүүлийн үед мөнгө олох зорилготой болчихсон байна. Миний бодлоор нохой муур үржүүлж байгаа тэдгээр хүмүүс тэр амьтныг эзний гар дээр очтол ядаж нуухыг нь авдаг, салхилуулдаг, сайн арчилдаг байгаасай гэж боддог.


Эцэг эхчүүд хүүхдүүддээ амьтан авч өгч байгаа бол энэ амьтан хүнтэй адилхан гомдож, туньж, хүнийг хайрлаж энэрдэг ийм сэтгэлтэй шүү, чихмэл биш шүү гэдгийг маш сайн үлгэр дууриалал болж ойлгуулах хэрэгтэй. Ер нь амьтныг ингэж тэжээх ёстой шүү гэдэг ойлголтыг “Вася муу глг” -өөрөө өгч байгаа болов уу гэж боддог. Амьтанг тэжээвэл тэжээсэн шиг тэжээх хэрэгтэй. Тэжээж чадахгүй бол анхнаасаа аваад ч хэрэггүй. Би хүмүүсд үлгэр жишээ болоод уриалан дуудахаасаа илүү амьтан тэжээх чинь чанrа шүү, тийм амархан биш шүү гэдгийг л хэлэх хандлагатай байдаг.

Хүмүүс өөрсдийнхөө эpхийг хамгаалж чадахгүй байж нохой муур гээд л сөрөг хандлагатай байдаг. Бүх амьтад л байгалиас заяасан эрх нь байгаа болоод л төрж мэндэлсэн. Тиймээс тэдний амьд явах эpх, аюулгүй байх эрхийг хүндэлье, зов0охгүй байя, хариуцлагатай байя гэж уриалмаар байна. Хамгийн их уриалах зүйл бол спэй заслагыг заавал хамгийн түрүүнд хийлгэж байвал эхнээсээ бүх зүйл чинь зөв явчихна шүү. Чамайг гээд эзнийгээ сонгочихсон байгаа тэр амьтны зvрх сэтгэлийг битrий гомд0оrооч, дотоод сэтгэлийг нь хайрлаач, “Амьтад урвадаrrүй эзэд л урвадаг шүү!” гэдгийг хэлэхийг хүслээ. Баярлалаа

“Амьтад Амьдрах Эрхтэй” уриатай Монгол улсад гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах хуультай болохыг уриалах, хуулийн үр нөлөөг олон нийтэд сурталчлах төслийн маань нэг хэсэг болох “Амьтанд хайртай хүмүүс” цуврал фото блогийн 3 дахь дугаарыг хүлээн авна уу. Энэхүү дугаарын гол дүр Вася Муу Глг нэрээрээ танигдсан муур Вася болон түүний хариуцлагатай эзэн Ronin-д маш их баярлалаа.

Эх сурвалж: Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан – Pet rights foundation Mongolia

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…