Мануул нь гэрийн тэжээвэр муурын хэмжээтэй, Монгол оронд амьдардаг зэрлэг муур юм. Мануулын тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
Мануул нь төв азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг.
Муурын төрлөөс ялгаатай нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө
Шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг
Мануул дээд тал нь зургаан зулзага гаргах бөгөөд ногоолой гэж нэрлэнэ. Тавдугаар сарын эхээр төллөж эх мануул нь есдүгээр сар хүртэл тэднийгээ өсгөнө. Мануул нь дархлалын систем нь сул тул нэгнээсээ халдвар авахгүйн тулд үржлийн үед цуглаж бусад үед ганц ганцаараа амьдарна.
Мануул нь дэлхийн улаан номын жагсаалтад устаж болзошгүй амьтдын тоонд ордог байна.
Биеэ хамгаалах чадвар муутай амьтан гэмээр аюултай дайснаа харахаараа нүүрэндээ аргал барьчхаад, өөрийгөө нуугдчихлаа гэж бодно. Нүдээ аниад хэвтэхээрээ тэр хавьдаа харанхуй болчихлоо гэж эндүүрдэг.
Дэлхийн тархац: ОХУ, Армен, Иран, Казахстан, Узбекистан, Афганистан, Пакистан, Тажикистан, Хятад, Энэтхэг, Киргизстан, Монголд
Бүс нутгийн тархалт: Монгол орны Хөвсгөл, Хэнтийн уулсын таг, ялангуяа Архангай, Завхан, Говь-алтай, Хөвсгөл, Төв аймгийн нутагт элбэг тохиолдоно. Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн тал хээр, Дорнод монголын талд ч бий, Алтайн цаад говь Зүүнгарын говь, Өмнийн говиудад ховор тохиолдоно. Монгол орны тайгын бүсээс бусад бүх нутагт тархсан. Цөлийн бүсээр ховор тохиолдоно.
Мануул нь ойт хээр, бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь, цөлийн хадат уулсаар тохиолддог, хуурай гандуу, задгай нутагт байршилтай. Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, жижиг агуй зэрэгт үүрлэнэ.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба