Home Дотоод мэдээ Ахмад О.Цэлмэгийн гомдлыг шийдвэрлэж, шинээр гаргасан баримт дээр ажлын хэсэг байгуулж дараах байдлаар…

Ахмад О.Цэлмэгийн гомдлыг шийдвэрлэж, шинээр гаргасан баримт дээр ажлын хэсэг байгуулж дараах байдлаар…

2 second read
0
0
113,609

Булган аймгийн Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг нүүр номоороо дамжуулан удирдлагуудынхаа талаар мэдээлэл түгээсэн юм. Тэрээр бага насны хүүхэд, эхнэрийн хамт хөдөө ажиллахаар ирсэн ч удирдлагууд нь цалинг нь хэд хэдэн удаа үндэслэлгүйгээр халсан, энэ талаар хэлэхээр дарамталдаг, дуугүй байхыг шаарддаг гэв. Мөн түүнийг шалгаж, гар утасны ярианы бичлэгийг нь цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан авсан гэсэн юм.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга хурандаа н.Манлайбаатар

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга хурандаа н.Манлайбаатар “О.Цэлмэг өнгөрсөн сарын эхээр 126 дугаарын утсаар гомдол гаргаж, цагдаагийн эрх ашгийг зөрчсөн тул шалгуулах хүсэлтээ өгсөн. Тэрээр энэ талаар тухайн үед ч нүүр номдоо бичсэн. Энэ дагуу бид ажлын хэсэг томилон, Булган аймагт хяналт шалгалтыг биечлэн хийсэн. Шалгалтаар түүний гомдлын зарим нь үндэслэлтэй байсан. Тухайлбал Булган аймгийн Цагдаагийн газрын дарга ажилчдын цалинг үндэслэлгүй хассан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Мөн тухайн цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Б.Баттулга болон нягтланд хариуцлага тооцсон. Газрын даргыг ажлаас чөлөөлж, дэд даргын албан тушаалыг бууруулсан. Тухайн үед энэ бүх хариуг алба хаагчид газар дээр нь өгсөн.

Булганы цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар

О.Цэлмэг энэ сарын 28-нд цахим сүлжээнд энэ асуудлыг дахин бичжээ. Дахин шинэ баримтууд дэлгэсэн тул бид өнөөдөр ажлын хэсэг байгуулсан, шалгана. Тухайн алба хаагч ямар үүрэг гүйцэтгэсэн, үүргээ гүйцэтгэх явцад удирдлагууд зөв мэдээлэл, хяналтаар хангасан, эсэхийг шалгана. Гэмт хэргийн, ёс зүйн, зөрчлийн асуудал уу, дотоод дүрмээ мөрдсөн үү гэдгийг тогтооно. Учир нь шинээр илэрсэн нөхцөл байдал юм.

Цагдаа бол төрийн тусгай алба. Нийтэд мэдээлдэг зүйл байна, мэдээлэхгүй ч зүйл бий. Алба хаагч өөрөө үүргээ гүйцэтгэх явцад олгогдсон эрхээ эдэлсэн үү гэдгийг шалгана. Одоогоор түүний гомдолтой холбоотой эрүүгийн гэмт хэргийн шинж тэмдэг байхгүй байна. Ярианы бичлэгийг авсан тухайд харилцаа холбооны компаниуд хуульд заасан зөвшөөрөлгүйгээр хэний ч ярианы бичлэгийг өгдөггүй. Тэдгээр компани ямар тохиолдолд бичлэг гаргахаа сайн мэддэг.” гэв.

ЦЕГ-ын Алба хаагч ажилтны эрхийг хамгаалах тасгийн дарга н.Баярбат “Бид О.Цэлмэгтэй мэдээлэл солилцон хамтарч ажиллаж байна. Ажлын хэсэгт манай тасгийн төлөөлөл багтаж, ажиллаж байна. Цагдаагийн алба хаагч төрийн тусгай ажилтан тус зарим эрхийг нь хязгаарласан байдаг. Иймд зарим мэдээллийг түгээх эрх нь хязгаарлагдмал” гэв.

Төгсгөлд нь мэдээлэхэд ЦЕГ цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх тасгийг тус тус байгуулжээ. Манай улсад арван мянга орчим цагдаагийн алба хаагч бий.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…