Home Дотоод мэдээ УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай эхнэртээ өөрийн “Ард түмнээ хайрлая” намаа бэлэглэжээ.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай эхнэртээ өөрийн “Ард түмнээ хайрлая” намаа бэлэглэжээ.

2 second read
0
0
133

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ард түмнээ хайрлая намыг анх байгуулсан. Харин тэрээр сүүлийн үед өөрийгөө АН-ын гишүүн хэмээн мэдэгдэх болсон тул Ард түмнээ хайрлая намыг нь түүний эхнэр Л.Аззаяа нь тэргүүлж буй.

Тэгвэл тус намын нэрийг өөрчилж “Ард түмний хүч нам” болгосон тул өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр саяхан /2023.09.04/ хандсан байна.

Тэрээр өргөдөлдөө, “Ард түмнээ хайрлая намын 2023 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаар Их чуулганаас … намын оноосон нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчилсөнтэй холбогдуулан “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэй байна” гэжээ. Сонирхуулахад,Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн тул өөрийнхөө Ард түмнээ хайрлая намаа эхнэр Л.Аззаяадаа бэлэглэжээ.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…