Home Дэлхий ӨHЧИН ХҮҮГИЙН аавын оронд, эцэг эхийн хуралд нь ерөнхийлөгч хүрэлцэн иржээ…

ӨHЧИН ХҮҮГИЙН аавын оронд, эцэг эхийн хуралд нь ерөнхийлөгч хүрэлцэн иржээ…

6 second read
0
0
340

Бяцхан өнчuн хүүгийн эцэг эхийн хуралд Туркийн Ерөнхийлөгч хүрэлцэн иржээ. Энэ бол дэлхийн улс төрд нэлээд содон онцгой тохиолдол юм.

Гэхдээ Туркийн ерөнхийлөгч  Эрдоган бол улс төрийн үзэл бодлоосоо үл хамааран, ямар ч тохиолдолд хүүхэд холбоотой асуудалд ОНЦГОЙ АНХААРЧ, хүүхдүүд хамааралтай бүхий ил зүйлийг нэн тэргүүнд тавьдаг гэдгээрээ АЛДАРТАЙ хүн.

Ерөнхийлөгч Эрдоган өөрийн балчир бага насаа Истанбулын гудамжинд, өлcгөлөн өнгөрөөж, хүүхэд насандаа туулсан бүхэн түүнд нөлөөлсөн аж.

Мөн ерөнхийлөгч Эрдогантай холбоотой нэгэн түүхийг Турк даяар сайн мэддэг ч энд бараг мэддэггүй. Юу гэхээр, Туркийн бага сургуулийн бяцхан сурагч, эцэг эхгүй өнчuн хүү багшаасаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганийг миний аавын оронд эцэг эхийн хуралд ирээч, гэж хүссэн захидал бичээд ерөнхийлөгч рүү илгээж өгөхийг гуйжээ.

Багш нь ямар ч тохиолдолд хүүхдүүдэд анхаардаг ерөнхийлөгч гэдгийг мэддэг болохоор дотроо найдаад, захидалыг илгээж орхисон боловч, бяцхан хүүд урьдчилан:

-Хүү минь! Ерөнхийлөгчид чиний захидалыг явуулсан, хэрвээ ерөнхийлөгч ирж чадахгүй бол гoмдох хэрэггүй юм шүү, тэр маш их ажилтай, улс орныхоо маш том том асуудалд санаа нь зовж байдаг тул, ирж амжихгүй ч байж мэдэх юм. Ямартай ч чиний захиаг  Ерөнхийлөгч уншина гэдэг их чухал шүү дээ гэж хүүд хэлжээ.

Хүү ч толгой дохин ойлгосон байна. Гэтэл ерөнхийлөгч ирсэн байна!! Ерөнхийлөгч Эрдоган сургууль дээр ирээд хэлжээ:

-Тиймээ би энэ хүүгийн асран хамгаалагч МӨН учраас аавуудын хуралд оролцох ёстой гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс баярлах гайхах зэрэгцжээ.

Мөн ноён Эрдоган энэ тухай сүүлд тайлбарлахдаа: Нэг хүүхдийг АВPАХАД дэлхий өөрчлөгдөхгүй нь үнэн. Харин ТЭР ХҮҮХДИЙН хувьд дэлхий үүрд өөрчлөгдөх болно хэмээсэн байна.

Ерөнхийлөгч Эрдоган өөрийн балчир бага насаа Истанбулын гудамжинд, өлcгөлөн өнгөрөөсөн түүхтэй бөгөөд, хүүхэд насандаа туулсан зовлон зvдгvvр, хүсэл мөрөөдөл бүхэн нь, түүнд хүүхдүүдийг илүү их анхаарахад нөлөөлдөг байх хэмээн ойрын хүрээнийхэн нь үздэг байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…