Home Зөвлөгөө Хүний хамгийн чухал СЭТГЭЛ ЗҮЙН хэрэгцээнүүд танд байна уу? Шалгаад үзээрэй.

Хүний хамгийн чухал СЭТГЭЛ ЗҮЙН хэрэгцээнүүд танд байна уу? Шалгаад үзээрэй.

2 second read
0
0
4,382

Хүний хамгийн чухал СЭТГЭЛ ЗҮЙН ХЭРЭГЦЭЭ-нүүд:1. Бие даасан байдал:
Хүн өөрөө өөрийгөө удирдах гэдэг маш чухал сэтгэл зүйн хэрэгцээ байдаг ба ямар нэг байдлаар бусдад амьдралыг нь заах хэт оролцох нь тухайн хүний бие даасан байх сэтгэл зүйн хэрэгцээг үгүй хийж урам зориггүй болгож орхидог. Буруу ч, зөв ч хүн өөрийнхөөрөө амьдрах нь хамгийн чухал бөгөөд хэн нэгэн таны хувийн амьдралд хэт оролцож, өөрөө шийдвэр гаргахад саад учруулж байвал харилцааны хил заагийг нь ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа хүний амьдралд хэт хошуу дүрэх, оролцох нь бүдүүлэг үйлдэл юм.

2. Чадамжтай байдал:
Аливаа саад бэрхшээлийг даван туулах, дасан зохицох чадвартай байх нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлж байдаг. Асуудлыг шийдэх чадвар гэдэг өөрөө маш чухал сэтгэл зүйн ур чадвар бөгөөд асуудлыг чухал чухал бус, яаралтай яаралтай бишээр нь ангилахаас авхуулаад, өдөр тутмын жижиг сажиг асуудлыг хялбараар шийдэж байгаа нь ч дараа дараагийн асуудлын шийдлийг олоход тусалдаг.

3. Харилцаа холбоо:

Ойр дотны хүмүүс болох найз нөхөд, ах дүүс, гэр бүл, хайртай хүнтэйгээ утга учиртай харилцааг үүсгэж чадсанаар хүн өөрийгөө нийгмийн чухал хэсэг гэж мэдэрч эхэлдэг байна. Энэ мэдрэмж нь нийгмийн амьдралд чухал бөгөөд эсрэгээрээ өөрийгөө хэнд ч хэрэггүй, хэнтэй ч хамааралгүй, хэнд ч тус болж чадахгүй юм байна гэсэн мэдрэмжүүд нь хүний амьдралыг ямар ч утгагүй үнэ цэнэгүй болгож орхино.
4. Хүндлүүлэх:
Бусдаас хайр хүндлэл мэдрэх, бусдад ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх зэрэг нь тухайн хүн өөрийгөө бусдад хүндлэгдэж байгаагаар мэдэрч эерэг итгэл үнэмшлийг авч чадна. Аливаа харилцааны үндэс ХҮНДЛЭЛ дээр тогтох бөгөөд хүндлэлийн үнэ цэнийг мэддэггүй, бусдыг хүндэлж мэндэлдэггүй, сайхан харилцаа үүсгэе гэж боддоггүй бол аажимдаа та хүндлэл авч чадахгүй нөхцөл байдалд хүрч болзошгүй юм.
5. Аюулгүй байдал:
Бидний амьдралын бас нэгэн чухал сэтгэлзүйн хэрэгцээнд аюулгүй байдал ордог. Аюулгүй байдлыг мэдрэхэд хэд хэдэн зүйлс нөлөөтэй тухайлбал хүрээлэн буй орчны, санхүүгийн , тогтвортой байдлын гэж ангилж болно. Гэр бүлд хэрүүлтэй, гэртээ тайван бус тааламжгүй мэдрэмжийг байнга авдаг бол орчны аюулгүй байдал алдагдана. Дансандаа мөнгөгүй, өр зээлтэй, орлого хангалтгүй байх зэрэг нь байнгын сэтгэл санаа зовоож түгшээж аюултай мэдрэмж төрүүлнэ. Хосын харилцаа тогтворгүй, эсвэл харилцаж буй хүн нь тогтворгүй зан араншинтай, нэгэнт тохирсон зүйлээ байнга өөрчилж байвал мөн аюултай мэдрэмж төрүүлж болно.

  • Psychotherapist M.Dalaitseren
Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…