Home Дотоод мэдээ О.Энх-Эрдэнэ 2014 оноос үерхэж эхэлсэн бөгөөд түүний найз бүсгүй түүний менежерийг хийж…

О.Энх-Эрдэнэ 2014 оноос үерхэж эхэлсэн бөгөөд түүний найз бүсгүй түүний менежерийг хийж…

1 min read
0
0
3,329

Хосгүй сайхан хоолойгоороо хорвоог уярааж явуу эгэл даруу залуу Энх-Эрдэнийн талаар сонирхолтой 24 баримтыг танд хүргэж байна.

БАРИМТ 1. Түүнийг Отгонбат овогтой Энх-Эрдэнэ гэдэг.

БАРИМТ 2. Тэрбээр 1997 онд төрсөн. Өдгөө 27 настай.

БАРИМТ 3. Тэр маш багаасаа гитар тоглож, дуулж эхэлжээ.

БАРИМТ 4. О.Энх-Эрдэнэ 2016 онд 19 насандаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, ялагч болсон нь олны танил болгожээ.

БАРИМТ 5. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатанд Жорж Стрейтийн “Amarillo by Morning” дууг дуулсан нь амжилтын үүдийг нь нээсэн. Харин хагас шигшээд тэрээр Элвис Преслийн “Don’t Be Cruel” дууг дуулсан.

БАРИМТ 6. Багаасаа л кантри урсгалаар дуулах сонирхолтой байсан Энх-Эрдэнэ хүү мөрөөдлөө биелүүлж, AGT-ын тайзанд өөрийгөө сорьж буй.

БАРИМТ 7. Тэрбээр классик кантри тал руугаа буюу барууны кантри жанраар дуулдаг.

The journey to discover THE WORLD’S BEST begins with the first night of auditions, as elite acts from around the globe perform before American judges Drew Barrymore, RuPaul Charles and Faith Hill, as well as a panel of 50 renowned experts from 38 countries known as the “wall of the world.” Mongolia’s Enkh-Erdene (“The Mongolian Cowboy”), compete for a shot to advance in the competition, on the series premiere of THE WORLD’S BEST, Sunday, Feb. 3, immediately following SUPER BOWL LIII on the CBS Television Network. Enkh-Erdene Photo: Monty Brinton/CBS ©2019 CBS Broadcasting Inc. All Rights Reserved

БАРИМТ 8. О. Энх-Эрдэнэ нэгэн удаа “Амьд хөгжим хүнд маш гоё мэдрэмж өгдөг. Кантри дууг хүн сонсоход төвөггүй, дуулахад ч таатай” хэмээн хэвлэлд ярьжээ.

БАРИМТ 9. 2018 онд тэр Америкийн “The World’s Best” шоу тэмцээнд оролцож байсан. Түүнийхээ дараа Андрив Лэйн студитэй хамтарч ажиллаад, хоёр дуу цацсан. Шүүгчээр нь реппер Rocketbay оролцсон байдаг.

БАРИМТ 10. Тэрбээр мөн багадаа морин хуурийг гаргуун тоглодог байжээ. Гэвч одоо бараг л тоглож чадахгүй болсон гэнэ.

БАРИМТ 11. Авьяаслаг Америкчууд шоуны тайзан дээр буй түүнээр бахархсан монголчууд түүнийг “Монгол ковбой” хэмээн хочилжээ.

БАРИМТ 12. Тэр анхны уран бүтээлийн цомгоо өнгөрсөн 2023 онд “Амьдрал баян” нэртэйгээр гаргасан байдаг. Уг цомог нь “Арван тавны сар”, “Epilogy”, “Зүрхний хайр” зэрэг есөн дуунаас бүтжээ.

БАРИМТ 13. “America’s Got Talent: Fantasy League”-ийн эхний шатанд тэр Гарт Бруксийн “Friends in Low Places” дууг дуулсан. Түүнийг дуулж дууссаны дараа тус шоуны үзэгчдэд “хамгийн хатуу шүүгч” гэдгээрээ алдаршсан Саймон Коуэлл хамгийн эхэнд босож, “Чи сая ам барьсан уу. Үнэхээр гайхалтай, гайхалтай сайхан хоолой байна. Надад үнэхээр таалагдлаа. Би чамайг багтаа авахыг хүсэж байна” хэмээжээ.

БАРИМТ 14. Саймон Коуэлл түүнийг багтаа авахаар санал өгсөн ч Хэйди Блум багтаа өрсөж авсан юм.

БАРИМТ 15. Тэр дээрээ нэг эгчтэй, айлын бага хүү ажээ. Тэднийхэн Эрдэнэт хотод амьдардаг гэнэ.

БАРИМТ 16. Хүүхэд байхын дуулдаг байсан тэрбээр ахлах ангиасаа хоолой нь хэт бүдүүрсэн учир дуулах дуртай байсан дуунуудаа дуулж чадахаа больжээ. Хэсэгтээ завсарлага авсан Энх-Эрдэнэ нэгдүгээр курсын оюутан болоод эргээд дуулж эхэлсэн байна. Тэр багадаа цангинасан хоолойтой хүү байжээ.

БАРИМТ 17. Тэр маш тайван зан чанартай хүн. Хэн нэгэнд өс санахгүйгээр мартаад өнгөрдөг араншин нь өөрт нь амар санагддаг.

БАРИМТ 18. “Авьяаслаг монголчууд” шоуны шагналд гардсан 100 сая төгрөгөө тэр хадгаламжинд хийж, дараагийн мөрөөдөлдөө хүрэхдээ зарцуулжээ.

БАРИМТ 19. Найз бүсгүйтэйгээ тэр 2014 оноос үерхэж эхэлсэн байна. Хосууд нэгнээ үргэлж дэмждэг. Мөн түүний найз бүсгүй түүний менежерийг хийдэг ажээ.

БАРИМТ 20. Түүнийг наймдугаар ангид байхад аав нь гитар бэлэглэсэн. Тэр цагаас тэр гунигласан үедээ гитартай нөхөрлөж явсаар өдийг хүрчээ.

БАРИМТ 21. Багаасаа хөл бөмбөг сонирхдог мөн уран зохиолын хичээлдээ сонирхолтой байсан тул гар бичмэл бичих дуртай болжээ.

БАРИМТ 22. Хүмүүс сайн мэдэхгүй байх. Гэхдээ тэрбээр реппер Dandii-гийн 27 дууг коверлосон нь сошиалд олон хүнд хүрч байсан юм.

                                         

БАРИМТ 23. “New Nomad Records”-д харьяалагддаг тэрбээр өөрийгөө амьтан байсан бол МОРЬ байх байсан гэж боддог.

БАРИМТ 24. Энэ хугацаанд тэр “Тал нутгийн зомби” УСК-нд тоглож жүжигчний замналаа мөн эхлүүлээд амжсан.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…