Home Дотоод мэдээ – Тэгээд явaaч дээ, сураач. Ажил хий. Хэн бaйг гээв.. Гэхдээ хэн тэгээд хvvхдvvдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, оройд авч байх юм бол доо

– Тэгээд явaaч дээ, сураач. Ажил хий. Хэн бaйг гээв.. Гэхдээ хэн тэгээд хvvхдvvдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, оройд авч байх юм бол доо

3 second read
0
2
1,129

Өнөөдөр мөрөөдлөөр жигүүрлэх залуус нэг л өдөр хайраар жигүүрлэж, хамтын амьдралыг сонгоно. Гэр бүл, эцэг эх болно гэсэн үг. Харин гэр бүл зохион, хамтын амьдрал эхэлсэн л бол чиний амьдрал, ганцхан чинийх биш болно.

Бүх зүйл хамтынх. Хайртай хүний чинь хүсэл мөрөөдөл бол, чиний ч хүсэл гэсэн үг юм. Тэр мөрөөдөл нь чамд үл таашаагдсан байлаа ч, чи түүнийг х.о.р.и.х эрх үгүй!!! Хэрэв чи саад хийж, амиа хичээх л юм бол, ЧИ ТҮҮНД үнэн сэтгэлээсээ хайртай БИШ гэсэн үг.

Хэрэв хайртай мөртлөө түүнийхээ хүсэл мөрөөдлийг үл ойшоох юм бол чи Х.А.Р.Г.И.С хувиа хичээсэн хүн гэж ойлгох хэрэгтэй.  Хүсэл мөрөөдөл, гуниг зовлон, аз жаргал, үр хүүхэд гээд амьдралын туршид бүтээсэн бүхэн ХАМТЫНХ. Нэг л мэдэхэд туулах ёстой замынхаа талаас илүүг барчихсан, гайхаж суух вий.

Зохиолч: Шуурайн Солонго

Харин зохиолч сэтгүүлч Шуурайн Солонго эгчийн богинохон мөртлөө час хийсэн өгүүллэгийг санаандгүй олж уншлаа. Энэхүү өгүүллэг нь дан ганц залуусд ч биш, хүн бүрт нэгийг бодогдуулмаар тийм товч тодорхой өгүүлэмжтэй санагдлаа. Үүнийг уншаад ирсэн замаа эргэж хармаар, гаргасан алдаагаа баллуурдаж болдог бол гэх бодлыг танд төрүүлэх буйзаа…

….Анх надтай гэрлэхдээ эхнэр маань “Тийм ч сургуульд сурна, ийм ч ажил хийнэ” гээд л нийгмийн жигтэйхэн идэвхтэй байж билээ. Удалгүй бид хүүхэдтэй боллоо. Хүү маань дөрвөн нас хүрэх үед дахиад жирэмсэн болсноо надад хэлсэн. Мэдээж би дуртай байлгүй яах вэ. Ингээд хөөрхөн хоёр хүүтэй боллоо. Бага хүүгээ ой гаруйтай болох үед эхнэр маань үглэж эхэллээ. Дахиад л өнөөх “Сургуульд сурмаар байна, ажил хиймээр байна” гэх яриагаа ярьж эхлэв. Би дотроо дургүй ч гаднаа дэмжиж буй мэт царайлан:

-Тэгээд яваач дээ, сураач. Ажил хий. Хэн байг гээв хэмээнэ. Ингэж хэлээд өглөө ажилдаа гараад явахад эхнэр маань өдөржин элдэв зар харан тэмдэглэсэн байдалтай орой угтдаг байв. Тэгэхэд нь би:

-Болж байна. Гэхдээ хэн тэгээд хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, оройд авч байх юм бол доо. Хоол ундаа яах юм. Ажил ажил гээд хүүхдүүд чинь цалгардаж хоцрох вий дээ. Өөрөө л мэд гэж хэлчихээд яваад өгдөг байв. Маргааш өглөө нь эхнэр дуугүй л байна. Энэ мэт өдөр хоног өнгөрсөөр…

Яалт ч үгүй хоёр хүүхэд маань гараас гарч эхлэх үед дахиад хүүхэдтэй болмоор байгаагаа эхнэртээ ил, далд цухуйлгасаар байлаа. Ингээд гурав дахь хүүхэд маань төрөв.

Эхнэр маань 40 хүрчээ. Сургууль ч үгүй, ажил ч үгүй. Санхүүгийн хувьд бүрэн э.р.х.ш.э.э.л.д минь орсон байв. Орой ажлаа тараад очиход хоол бэлэн, хүүхдүүддээ санаа зовох зүйлгүй амьдрал надад сайхан санагдах нь мэдээж. Харин өнөөдөр би эхнэрээ яагаад ч юм нэг л өөр нүдээр харлаа.

Нүүрэндээ ч будаггүй, өнгөтэй өөдтэй ч хувцасгүй, хүсэл тэмүүлэлгүй, ажил төрөлгүй, зорилгогүй, хүүхдүүдээ л харахаас өөр баясах зүйлгүй нэгэн болсныг би анзаарсан юм. Нүд нь гялалзан, хацар нь ягаарч “би хүсэл мөрөөдлийнхөө ажлыг хийвэл тийм зүйл бүтээнэ” хэмээн ярьдаг байсан тэр идэвхтэй бүсгүй нүдэн дээр минь үгүй болжээ. Арван жилийн өмнөх ба дараах хоёр өөр хүн мэт санагдана.

Эхнэрээ дуудаж, хоёул гал тогооны ширээний ард суулаа. Эхнэрийнхээ гарыг атган: -Хоёулаа маргааш болзоонд явах уу гэхэд нүд нь гялалзан баярлах байх даа гэсэн төсөөллөөс минь огт өөр зүйл намайг угтсан. Эхнэрийн маань харцанд үл итгэсэн байдал тодоос тод харагдсан юм. Яг тэр мөч хүртэл, яг тэр гутарсан харцыг харах хүртлээ би өөрийгөө таниагүй явж байснаа ойлгосон.

Маргааш нь би амласан ёсоороо эхнэрээ болзоонд урьж, оройжин түүнийхээ ярихыг сонссон. Би яагаад 10 гаруй жил энэ хүнтэй амьдарчихаад хажуудаа хүн байна чинээ тоогоогүй юм бол оо гэж гайхахад хүрсэн юм.

Би тэр хүртэл өөрийгөө х.v.ч.и.р.х.и.й.л.э.г.ч байснаа ойлгосон. Х.v.ч.и.р.х.и.й.л.э.г.ч гэхээр ц.0.х.и.ж, з.0.д.д.0.г. хүн л гэж бодож явсан минь алдаа байсан юм билээ. Эхнэрийгээ эдийн засгийн байдлаар х.а.в.ч.и.н б.0.0.ж, нийгмийн харилцаанд орох боломжуудыг нь зөвхөн өөрийнхөө тав тухын төлөө үгүй хийж, хүсэл мөрөөдлийнх нь далавчийг 0.г.т.ч.и.н х.а.я.ж, зорилго тэмүүллийг нь н.у.х.ч.и.н дарсан а.ю.у.л.т.а.й х.ү.ч.и.р.х.и.й.л.э.г.ч байснаа мэдсэн.

Ер нь ч эмэгтэй хүнийг үл хайхран, хайрлахгүй аваас, гар хүрэхгүй байсан ч, а.р.х.и үл уудаг байсан ч, эд зүйлээр дутаагүй байсан ч, сэтгэлдээ ганцаардан, хүсэл мөрөөдлөө умартан, маш их д.а.р.а.м.т.а.д орж, өөрөө өөртөө итгэлгүй нэгэн болсон байдаг. Залуус маань сайн ойлгох хэрэгтэй…

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…