Дуучин С.Тэнгэр: Ѳвѳрмонголын 6 сая монголчууд хааяа дотроо боддог. Бидний хойно бидний залаа дээр тусгаар тогтносон Их Монголын голомт болсон улс байгаа гэхээр их ѳмѳг түшигтэй санагддаг юм.
Яг л аавтай хүүхэд мэт сэтгэгдэл тѳрдѳг. Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг. Та нар минь тусгаар улсаа хайрлаж эх орныхоо тѳлѳѳ баруун солгойгүй зүтгэж дэлхийн Монголчуудаа манлайлж оройлж яваарай.
С.Тэнгэр анх 1989 онд Хятадын эстрадын дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцож шилдгээр шалгаран нэр алдар нь түгжээ. Түүний 1991 онд аяыг нь зохиосон “Аав бид хоёр” дуу нь Азийн хөгжмийн наадмын хоёрдугаар байр эзэлсэн бол Ч.Чимидийн “Би монгол хүн” шүлгээр бүтээсэн дуу монгол туургатны сүлд дуулал болсон юм.