
Тэрэлж & Сэлэнгэ брэнд хүмүүсийн итгэлийг бараг намайг нусаа гоожуулаад явж байх үеэс л олчихсон байсан.
Бүүр ийм олон жил эмийн ургамлын хандтай, нөөшлөгчгүй гэдэгт итгээд л аваад уугаад байдаг. Бараг зарим нь энэ ундааг эмчилгээний хэмээн бодож уудаг ч байж магад.
Натрийн бензоат нь бензойны хүчлийн давс бөгөөд C6H5COONa химийн томъёо бүхий цагариг бодис. Зөвхөн хүчиллэг хүнсэнд нөөшлөгч болгон хэрэглэдэг. Нөөшлөгч гэдэг нь бактериудыг алж устгадаг хортой, хэтэрвэл хүнийг ч алж устгах нигууртай гэсэн үг.
ДЭМБ үүнийг бүтээгдэхүүний жингийн 0.1%-иас хэтрүүлэхгүй байхыг заасан preservative буюу нөөшлөгч ангилалд багтаадаг. Е211 кодтой. Угаасаа Е200-Е299 д хамаарах бодисууд бүгд нөөшлөгчид.
Тогтворжуулагч бодисууд хаа байсан Е400-с эхлэх бөгөөд бүтээгдэхүүнд ихээр орж болдог, хамаагүй хор хөнөөл багатай, ихэнх нь уусдаг эслэг төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг. Бидний мэдэх пектинээс эхлээд. Итгэл гэдэг маш чухал шүү, APU Company итгэл гэдэг зүйлийг ингэж ашиглаж хүмүүсийг хуураад яваад байж болохгүй. Би өнөөдөр анх удаа хэлж байгаа юм биш, та нар миний хэлж байгааг ёстой нохой хуцсан чинээ тоодоггүй болохоор би дахиад хэлж байна!!!
ҮҮНИЙГЭЭ ЗАС !!!
Тоолгохын тулд бүгдээрээ шэйр хийчих, би бусад бүтээгдэхүүнүүдийг нь ухаж байя. Хүнсний нэр хүндийг унагаадаг хуурмаг баагийнуудын шүдний өвчин болно оо яаадын 😜
- Хүнсний Инженер О. Гал-Очир