Тээр жил японд хэсэг амьдрахаар болж түрээслэсэн байрандаа оров оо.
Ямар нэгэн асуудал болоод байрны эзнийг дуудахаар маш хурдан хүрч ирээд байсан, их л ойрхон амьдардаг хүн юм байна гэж бодоод байсан юм.
Нэг өдөр яг өнөөдрийнх шиг бүтэн сайнд санагдаж байна, шалан дээр хэвтэж байгаад залгуурын хажууд нэг тийм жижигхэн хайрцагны таг шиг юм байхаар нь санаандгүй нээгээд үзсэн чинь харин яг миний түрээслэсэн байрны хананд дахиад нэг айл байж байдаг байгаа. Цочсон гэж…. 😱😱😱 арай гэж тайвшраад
– Юу вэ та нар чинь хэн бэ гэсэн чинь
– Олчихсон уу? Манай энэ хүүхэд дуу чимээ гаргаад баригдчихлаа, бид нар ингээд жижигхээн болоод амьдарчихдаг юм гэж билээ…😱😱😱
Бүтэн жил хамт ингээд амьдарсан байгаа юм даа 🤷🏻♂️🤷🏻♂️🤷🏻♂️
За за сайхан наргисан юм. Юу гэж тийм юм байхав дээ. Гэхдээ Японууд нээрээ бас яаж ч юуг ч бүтээж мэдэх улс шүү тэ.
Хааяа аялалаар явахдаа заримдаа ачаа бараагаа ингэж багасгаад халаасандаа хийгээд, эсвэл цаг хугацаагаар аялаад дуртай газраа очоод,
өглөө нь Францад орой нь Америкт индиануудын дунд, эсвэл бүр Грийнландын цасанд дунд нутгийхантай хооллож ганц шил хатуу юм уучихаад эргээд ирэхсэн гэж хамаагүй мөрөөдөнө шд… нээрээ та нар бас л тэгж боддог байх даа
Эх сурвалж: Batbayar Babero Ulziidelger