Home Дотоод мэдээ Хавтгай тэмээ, Хар сүүлт, Мазаалай зэрэг олон амьтад ирж ундаалдаг болсон нь үзэгдэх болжээ.

Хавтгай тэмээ, Хар сүүлт, Мазаалай зэрэг олон амьтад ирж ундаалдаг болсон нь үзэгдэх болжээ.

6 second read
0
0
143

Говийн Их Дархан Цаазат Газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа MongoliAid International Inc байгууллагын санхүүжилтээр 2022 оны 6 дугаар сард Зүүн шарга болон Чонын довонд байрлах цооногуудад нарны өргүүр суурилуулан тохижуулж, ашиглалтад оруулсан.

Улмаар худгууд ажиллаж эхэлсэн үеэс Хавтгай тэмээ, Хар сүүлт зээр зэрэг олон амьтад ирж ундаалах болсон бөгөөд худгуудын ойр орчимд Мазаалай баавгайн ул мөр үзэгдэх болсон байна.

Говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож амьдардаг зэрлэг амьтдын хувьд усны хүрэлцээ, хангамжийн асуудал хамгийн чухал байдаг билээ. Иймд зэрлэг амьтдыг ундаалдаг худагтай болгосон говь цөлийн зэрлэг амьтдын төлөө хамтран ажилладаг MongoliAid International Inc байгууллагын ерөнхийлөгч Barry Jiggins болон John Barry нарт Говийн Их Дархан Цаазат Газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд талархал илэрхийлж нарны өргүүрт худгаас ундаалж буй Хавтгайн сүргийн бичлэгийг нийтэлжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…