Home Дотоод мэдээ Нэг нь миний гарыг бариад, нөгөөх нь миний өмдийг шyвтлaaд эхлэхээр нь би одоо ингээд л өнгөрдөг юм байна…

Нэг нь миний гарыг бариад, нөгөөх нь миний өмдийг шyвтлaaд эхлэхээр нь би одоо ингээд л өнгөрдөг юм байна…

6 second read
0
4
31,907

Би тэр амьдралыг ү.з.э.н яддаг. Сумын 9 жилийн дунд сургуульд сурдаг байх үеээ. Хүүхдүүд 5,6-р ангид ороод л бие биенийгээ шохоорхож эхэлдэг дээ. Тэр үеэс л над руу чиглэсэн ялrаBарлан гадyyрxaлтууд бас адилхан эхэлсэн.

Би ч тийм аминдаа арчаатай охин байгаагүй. Хааш яааш хувцасладаг, үсээ ч олигтой самнадаггүй, нүүрээ ч аятайхан угаачихдаггүй сайран царайлаад л явж байдаг байлаа. Тэр нь хүүхдүүдийн нүдэнд их муухай туссан юм шиг байгаа юм. Миний сурлага сайн ч биш, муу ч биш. Тэр хоёрын голоор л урсгалаараа явж байна.

Амьдрал маань ч гэсэн баян биш. Шинэ хувцас барагтай бол авахгүй, ах эгч нарынхаа хувцсаар л голцуу болгоно. Гэхдээ ээж маань төрсөн өдөр юмуу баярын өдрөөр заавал шинэ хувцас авч өгдөг байсан. Даанч би тэр авч өгсөн шинэ хувцсыг нь угаасаа гоё өмсөж чаддаггүй байсан байх.

Ганц дүүг маань Төгстөгөлдөр гэдэг. Бурхан яагаад түүнд тэгж хатуу хандсныг нь би ойлгодоггүй. Төрсөн цагаасаа хойш тэр хорвоог огт харж байгаагүй, бас юм ярьж чадахгүй, дүү минь зөвхөн гараа л хөдөлгөж бас инээж уйлж л чадна. Би түүнд хамгийн их хайртай. Ах эгч нарыг боловсролтой болгох гээд аав ээж хамаг л малаа зараад явуулчихсан.

Харин би сумынхаа сургуульд явна, гэртээ ирээд дүүгээ харж хандана. Ангид миний хажууд суух хүүхэд олдоггүй байсан. Багш миний хажууд хүүхэд суулгачихаар тэр хүүхэд нь “Суудлаа сольё, би энэ хүүхдийн хажууд суухгүй” гэж орилж уурлана. Хамт суухаараа намайг з.о.д.о.х.о.о шахна. Тэгж байгаад л босоод явна. Харин би арын суудал дээр ганцаараа у.й.л.а.а.д л үлдэнэ.

Тэгээд л байхаар сүүлдээ ганцаардаад сурчихдаг юм байна лээ. Би бараг жинхэнэ нэрээ хэн гэдгийг ч мартахаа шахсан. Яагаад гэвэл ангийн хүүхдүүдийн хэн нь ч намайг нэрээр минь дууддаггүй байсан юм. Хараа, нигерээ.. Сүүл рүүгээ бүр Годроо гэж дууддаг болов. Ямааны годрон гээд өвчин байдаг тэрүүгээр л дуудаж байгаа нь тэр.

Нэг удаа манай ангийн банди намайг ангийн хойно татаж гаргаж ирж байгаад з.а.а.м.д.а.ж байснаа шууд э.л.э.г.д.ч.и.х.с.э.н. Би эвхрээд л у.н.а.с.а.н. Энэ бүх ангид болж байгаа зүйлсийн талаар би гэрийнхэндээ хэлдэггүй байлаа. Аав ээжийнхээ санааг зовоочихно гэж бодсон учраас. Гэрт дүү минь хөгжлийн бэрхшээлтэйгээ хэцүү амьдарч байгаа, бас дээр нь миний арчаагүй байдалд тэдний маань буруу байхгүй шүү дээ.

Ээж арай өвлийн гутал авч өгч амжаагүй, боломжгүй үе нь байсан юм. Өвлийн нэг цастай өдөр би пүүзтэйгээ сургууль дээр оччихсон чинь хүүхдүүд намайг дооглоод байна. Би санаа зовонгуутаа гэртээ ирээд нодлин жил өмссөн өвлийн гутлаа гаргаж ирсэн чинь хоншоор нь урагдчихаж. Өөрөө нэг оёсон болоод өмсөөд очтол бас л нөхөөстэй гуталтай гэж шоолуулсан. Багш нар хүртэл ялгаварлана. Зарим нь Энэ нэг хачин юм гэж намайг хэлнэ.

Ийм байдалд байхаар надад ч хичээл хийх сонирхол төрөхгүй. Хааяа гэрийн даалгавраа хийхгүй очихоор а.л.у.у.л.н.а. Хүүхдэд хүрч байгаа ямар ч шинжгүй ууц нуруу луу х.үчтэй ц.о.х.и.х үеүүд байна. А.м.и.а х.о.р.л.о.ч.и.х.в.о.л зовлонгүй гоё байх байхдаа гэж заримдаа толгойд орж ирэх ч гэсэн би хэзээ ч оролдого хийдэг байсангүй. Хүүхэд л болсон хойно надад харж явдаг хөвгүүн байсан юм. Тэр хөвгүүн, бас дахиад 2 хүү бид 4 нийлээд ангиа угааж дуусчихаад гарцгаах гэж байв.

Өвөл байсан болохоор гадаа эрт харанхуй болчихсон. Сумын гэрэлтүүлэг ч гэж олигтой юм байхгүй шдээ. Нөгөө 3н банди чинь хоорондоо нэг юм тохиролцоод төлөвлөөд байсан юм. Гэнэт л хаалга түгжээд, тэгснээ миний харж явдаг хөвгүүнийг хаалга мануулаад зогсоочихсон. Ангийн гэрлийг унтрааснаа намайг д.а.р.ж у.н.а.г.а.а.в. Нэг нь миний гарыг бариад, нөгөөх нь миний өмдийг ш.у.в.т.л.а..а.д эхлэхээр нь би одоо ингээд л өнгөрдөг юм байна л гэж бодсон.

Үүдэнд зогсож байсан сайн байсан хөвгүүн рүүгээ хараад нулимс минь гоожоод л байсан. Тэгсэн гэнэт нөгөөх чинь Хүн ирж байна гэж хэлээд нөгөө 2 нь ум хумгүй гүйгээд гарлаа. Тухайн үед би тэр хөвгүүнд дэндүү их гомдож, түүнийг үзэн ядаж байсан ч энэ олон жилийн дараа эргээд бодоод үзэхэд тэр намайг аврахын тулд худлаа ярьсан байх гэж бодогддог. Тэд нарыг гүйгээд гарсны дараа ямар ч хүн явах нь надад дуулдаагүй юм.

Тэр үед 7 билүү 8р анги байсан гэхээр ийм жаахан хүүхдүүдийн толгойноос тийм юм гардаг л юм байна лээ. Сүүлд нэг хичээл орсон. Ямар ч хичээл байлаа мартчихаж. Багш “Ангийнхнаасаа хамгийн их уучлал гуйхыг хүсэж байгаа хүн хэн байна” гэж асуусан чинь бүгдээрээ миний нэрийг хэлсэн. Гэхдээ ихэнхи нь хөвгүүд. Яагаад гэсэн чинь “Бид нар Эхбаярыг их гомдоодог юмаа”, Гомдоодог шалтгааныг нь багш асуутал “Зүгээр л байгаа байдал нь тийм шд” гэж л хариулсан.

Үнэндээ тэд нарын хэн нь ч над дээр ирж жинхнээсээ уучлал гуйгаагүй, тэр бол зүгээр хичээлийн л нэг сэдэв байсан юм. Тэрийг сонсоод багшийн хэлсэн үг “Найз нарыгаа битгий ингэж бай. Муухай байдаг юм”.  Байдаг л багш нарын амнаас гардаг үг. Тэр т.а.м.ы.н 9н жилийн дунд сургуулийг арай гэж төгслөө. Тэрний дараа аймгийнхаа сургуульд 10-12р ангидаа суралцах ёстой байдаг юм. Сумаасаа ч холдож үзээгүй хүүхэд чинь аймагт шинэ сургуульд ороод алмайрсан.

Хүүхдүүд нь ямар хөөрхөн юм бэ, ямар гоё биеэ авч явдаг юм бэ гээд л. Бүх юм нь л гоё. 3н давхар том сургууль. Орохоор телевизортой ч байх шиг. Анги танхим, орчин нь цэвэрхэн. Тэнд намайг ялгаварлах ямар ч хүүхэд байсангүй. Цөөхөн бандитай, охин олонтой. Би өөрийгөө тэр хүүхдүүд дунд арчаатай байх ёстой гэдгээ мэдээд өөрийгөө дайчилж эхэлсэн. Эхний 1 жил жаахан урсгалаараа явж байгаад яваандаа хамт олон их нөлөөлсөн байх, 11р ангиасаа аймгийн уралдаан тэмцээнд ороод байр ч эзлээд, сурлага ч сайжирсан.

Ангийн маань охид надад “Чи өөрийгөө битгий гол. Чи байгаагаараа гоё” гэж хэлж байсан нь надад өөртөө итгэх итгэлийг өгсөн юм. Тэнд сурах надад яг л диваажин шиг байсан. Би тэр сургуулийг  Ангийн шилдэг сурагч болоод төгссөн юм. Багшийнхаа бас гарын шавь нь болчихсон. Хонхны баяр дээр багш намайг ангийнхаа хүүхдүүдийн онцлогоор жижигхэн жижигхэн элэглэл бичээд ирээрэй гэж даалгавар өгсөн.

Би жаахан зохиол оролддог, багш тэрийг нь мэддэг. Тэгээд л тийм үүрэг даалгавар өгсөн хэрэг. Тэгсэн надад тэр сайхан хамт олныг элэглэх юм олддоггүй. Оронд нь хүүхэд бүрийн онцлогийг, бас миний амьдралд тэд нарын ямар зан чанар нөлөөлсөн, юу таалагдсныг нь тус бүрт нь ярьж байгаад төгсгөлд нь өөрийнхөө өмнөх сургуулийн амьдралыг ярьж өгсөн. Ямар зүйлсийг туулж байгаад энэ ангид орж ирснийг мэдэх үү гээд ярихад тэрийг сонсож байсан хүүхдүүд гайхшраад, зарим нь бүр уйлж байсан юм.

Би сургуулиа төгсөөд хуульч болно гэж ээждээ амлачихсан байсан. Тэрнийхээ төлөө хичээж, хичээл номоо хийж, хажуугаар нь хотын баян айлд гэрийн үйлчлэгч хийдэг байлаа. Тэгж байтал ээж маань бурхан болчихсон. Ээжийн ажил явдал дээр хуучин сумын дунд сургуулиас гурван хүүхэд ирсэн юм. Тэгсэн тэр 3 ажил явдал дээр байжийж хоорондоо инээлдээд байхаар нь би “Та нар юмны учир мэдэхгүй жаахан хүүхдүүд биш. Яагаад инээлдээд байгаа юм” гээд уурласан чинь тэд “Юун сүртэй юм.

Хүн болгон л аав ээжийгээ алддаг шд” гэж хээв нэг хэлцгээсэн. Ээжийг өнгөрснөөс xойш би ээждээ амласан амлалтандаа хүрэхээр зөндөө мэрийсэн. Хуульч болно гэж. Тэгэхэд нөгөө гурав “Чам шиг юм юмны зөв бурууг ойлгодоггүй хүн ер нь яаж хуульч болох вэ дээ” гэж хэлж байж билээ. Ээжийг өнгөрөхөөс өмнө ээжид би юу даван туулсныгаа бүгдийг нь үнэнгээр ярьж өгч байсан юм.

Тэр үед би ээжийг тэр хүүхдүүдийг ү.з.э.н я.д.а.х байх л гэж бодсон. Тэгсэн ээж нээх уртаар нэг санаа алдснаа “Энэ бүгд байгаагүй бол одоогийн чи бий болохгүй байсан шүү дээ” гэж хэлж билээ. Яг тэрэн шиг тэр хүүхдүүдийн хэлсэн үг миний шарыг бас хөдөлгөсөн байх. Тэр явдлаас хэдэн сарын дараа хуулийн ангид орох шалгалт өгөөд тэрэндээ ч тэнцсэн. Одоо би МУИС-ийн хуулийн ангийн оюутан. Би ялгаварлан гадуурхалтанд өртөж байхдаа та нар намайг ирээдүйд бүгд гайхаж эргэж харахаар, ахиж надад хэзээ ч халдаж чадахааргүй тийм хүчирхэг охин болно гэж дотроо боддог байсан. Одоо тэр мөрөөдөл минь биелэх гэж байна. Надад тохиолдсон шиг зүйлийг амсах олон хүүхдүүдийн хувь тавиланг өөрчлөхөд миний эзэмшсэн мэргэжил надад туслах болно.

Эх сурвалж: ChoironGoo page

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…