Home Дотоод мэдээ Дуучин Самандын Жавхлан Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийж рекорд эвдэхээр шийдэв үү?

Дуучин Самандын Жавхлан Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийж рекорд эвдэхээр шийдэв үү?

0 second read
0
0
1,007

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан “Самандын Жавхлан” бие даасан тоглолтоо өнгөрсөн оны нэгдүгээр сард хийснээс хойш нам гүмхэн байсан юм.

Бөхийн өргөөнд болсон энэхүү тоглолт үзэгчдийнхээ тоогоор өөрийн гэсэн дээд амжилт тогтоосон юм. Харин энэ зун болсон “Татар” хамтлагийн ойн тоглолт Цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд монголчуудын хувьд түүхэн дээд амжилт тогтоосон тоглолтын нэг болсон юм.

Харин нийтийн дууны ханхүү гэгдэх хүндэтгэлийг олон түмнээс авсан С.Жавхлан энэхүү рекордыг эвдэхээр шийдэв бололтой. Тэрбээр “Төв цэнгэлдэхэд тоглолт хийх үү? Яах вэ? Санал ирээд хоёр сар болж байна. Санаа оноо юу байцгаана. Шийдээгүй л байна” гэж өөрийн албан ёсны цахим хуудастаа өглөө оруулжээ. Одоогийн байдлаар түүнийг тоглолтыг үзэхийг хүссэн дэмжигчдийн лайк 4 мянга даваад байгаа бөгөөд бүгд тоглолтоо хийхийг дэмжин сэтгэгдэл бичжээ.

Хэрэв хангалттай олон хүмүүс дэмжвэл дуучин С.Жавхлан цаснаас урьдаж Цэнгэлдэхэд өөрийн тоглолтоо хийж магадгүй нь.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…