
LOF-ын Лорд буюу Бөртэ-Үжин, Яг түүн шиг шоуны ялагч, Тоонот рекордсын уран бүтээлч Jason нарын хооронд бяцхан үл ойлгоцол гарчээ.
Энэхүү бяцхан маргаан нь ThunderZ-н shoppy дээрх тасалбар борлуулалтын рекордыг эвдсэн гэх постыг шэйр хийхдээ Бөртэ-Үжин: “Угаасаа стадионых нь багтаамж бага юм чинь эвдэгдээд байх рекорд гэж юу байхав дээ чааваас. Тоглолт болгоноор эвдэгддэг.” хэмээн хошигносон нь Тоонот рекордсын артист Jason-ны дургүйцлийг төрүүлж:
Jason “- Чамд рекорд эвдэх байтугай цэнгэлдэхэд тоглох ч заяа байхгүй дээ хха. Чамд уран бүтээлч байх заяа дутна. Хэдэн пс гээ л маллаад яв. Хийж бүтээж яваа залуу хүмүүсийг заавал доош нь хийж байж санаа амардаг юмуу чааваас гэдэг үг чинь таалагдахгүй байна доромжлоод байгаа ч юм шиг.” хэмээсэн бол:
Бөртэ-Үжин: “- Энэ зунжин эвдэгдээд байгаа цэнгэлдэхийнх нь рекордыг шоолоод сарказмдчихсан биш мөхөс би чинь одоо уран бүтээлч байж тоглолт хийх заяагүй яасан ийсэн ч болчихов. Би угаасаа жирийн л нэг иргэн шдээ, намайг яагаадаагаан хэн дуулж баръя гэцийн энэ стадионд чинь 😂 “ПСгээ маллаад яв “ ч гэнэ үү. Бас л гоё гоё хэлж байгаам шүү 🤭 Би цэнгэлдэхэд тоглоод байх уран бүтээлч хүн угаасаа биш. Та нартай ер барьцалдаад байгаа заяа маяасаад байх юм алга. Shoppy-н тоглолт болгоноор эвдэгддэг рекордыг бичсэн байгааг нэг ялгаж салгаад ойлгоно уу даа?” гэжээ.