Home Дэлхий Оросыг цочроосон онц ноцтой хэргийн эзэн Тамара Самсонова эмээгийн түүх

Оросыг цочроосон онц ноцтой хэргийн эзэн Тамара Самсонова эмээгийн түүх

2 second read
0
0
10,565

2015 онд ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт Петербургээс хүний махан идэштэн буюу ганнибал илэрч баривчлагдсан байна.

Өдгөө 77 настай Тамара Сансонова гэх эмээ 2015 оноос хойш 20 гаруй жил өөрийн идэш болох хүнийг эм өгч унтуулаад мөчилж хүнсэндээ хэрэглэдэг байсан байна. Хамгийн сүүлд 79 настай Уланова гэгч хөгшнийг хөнөөж мөчлөөд хогийн хар уутанд хийснийгээ Димитрова гудамжны цөөрөмд хаяж буй бичлэг нь хяналтын камерт үлдсэн байжээ. Энэхүү бичлэгийн тусламжтайгаар гэмт этгээдийг цагдаагийнхан баривчилсан байна.


Анхны байцаалтаар Тамара 11 хүнийг хөнөөж, хооллосон гэдгээ хүлээсэн байна. Мөн тэрээр 2005 онд нөхрөө сураггүй алга болсон гэж цагдаад тэмдэглүүлсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэг ул мөр олдоогүй байгаа бөгөөд Тамара өөрөө хөнөөсөн байж магадгүй гэж таамаглал байна. Мөрдөн байцаалтын явцад ганнибал Тамара уушигны хорт хавдартай болох нь тогтоогдсон байна. Гэсэн ч түүнийг ганнибал гэдгийг мартаж болохгүй учир тусгаарлаж хорих шаардлагатай гэжээ.


Мөн түүнийг гэмт хэрэгтэн, ганнибал гэдгийг өдрийн тэмдэглэлийн дэвтэр нь нотолж байгаа аж. Тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд хэчнээн хүнийг хөнөөсөн, хэрхэн нуусан тухайгаа бичиж тэмдэглэсэн байжээ. Санкт Петербург хотод сүүлийн 20 жилийн хугацаанд эд эрхтэн нь дутуу, махнаас нь тасалж авсан байж болох мөчилж хөнөөсөн цогцос олддог байж. Энэ бүхний цаана Тамара байсан байж.

Тамара Митрофановна Самсонова нь 1947 оны 02-р сарын 5-нд Красноярскийн хязгаарын Ужур хотод төржээ. Тэрээр Оросын хамгийн алдартай цуврал алуурчин ба түүнийг Баба яга гэж хочилдог болжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…