Home Дотоод мэдээ Ээжийгээ HAC БAPCHЫ дараа 2 өдөр ЗОГСОЛТГҮЙ yйлж байсан даа. Гудамжинд yйлж суухад…

Ээжийгээ HAC БAPCHЫ дараа 2 өдөр ЗОГСОЛТГҮЙ yйлж байсан даа. Гудамжинд yйлж суухад…

19 second read
0
0
9,747

Ээжийгээ нас барсны дараа бүтэн 2 өдөр ЗОГСОЛТГҮЙ уйлж байсан даа. -Хажууд чинь хэн нэгэн аргадсан уу? -Үгүй дээ! Надыг аргадах хүн ээжээс минь өөр байхгүй. Гудамжинд уйлж суухад, ганцхан ээжтэйгээ хамт байсан үе минь л бодогдоод байсан…..гэж гунигтай ярих хүүг Б.Ган-Эрдэнэ гэдэг.

Тэрбээр “Өнөр бүл” асрамжийн газар өсөж хүмүүжсэн юм. Гэвч ээжээсээ хойш асрамжийн газар луу саадгүй шууд очиж ч чадаагүй юм. Жаахан хүүд ээжээсээ хагацах нь ГЭНЭТИЙН бөгөөд, АЙМШИГТАЙ ХАГАЦАЛ байлаа. Нүгэлт орчлонгийн тоосонд дарагдан, хүнгүй гудамжинд уйлан суух бяцхан хүү….

Тэр ухаан орох цагаасаа л гэр бүлийн хvчирхийлэл дунд, з0Bлон шаналалд зvрх сэтгэл нь сэмэрсээр 9 нас хүрсэн байв. Амьдарлын олон учрал тохиол дунд, төрсөнөөс илүү хайрлан өсгөдөг хойд ээж аавууд байхад, apaaтнаас дор аашлах мунхаг хүмүүс ч элбэг. Ган-Эрдэнэ хүүд тийм л ухаан муутнуудын нэг таарсан байж…

Эргэж дурсмааргүй х.а.р дурсамжаа сэргээн, хүүхэд ахуйн н.у.л.и.м.с.т.а.й амьдралаа дурсах шалтгаан түүнд байлаа. Энэ нь хүний орчлонд ганцаарханаа амьдрахаас айсандаа биш, мөнгө санхүүгээр ч дутсандаа биш, хорвоод хүн ХҮНЭЭРЭЭ ДУТДАГ гэдгийг мэдэрсэн ГАШУУН МЭДРЭМЖИНДЭЭ бууж өгсөндөө л ээжийнхээ садан төрлөөс олж, энэ хорвоод ганцаарханаа БИШ гэдгээ л мэдрэх гэсэн хүсэл байлаа.

Харин цусан төрөлтэйгөө уулзаж, туслуулах гэсэнгүй… Тийм ээ! Тэр өдгөө юугаар ч дутаагүй, ажилтай бол ажилтай, орох оронтой, өмсөх хувцастай, бүр хуримтлуулсан мөнгө ч бий. Тэр хуримтлалаа тэвчээртэй цуглуулж байгаад нэг л өдөр гадны орныг зорих холын бодолтой гэнэ. Аль нэг оронд ажиллангаа ахиухан мөнгө цуглуулан, эх орондоо ирээд сайхан амьдрал эхлүүлэх мөрөөдөл тээж явдгаа инээмсэглэн өгүүлсэн юм.

Гэсэн ч хоосорч ганцаардсан зүрх сэтгэлийг нь, өөрт байгаа бүхэн нь ҮЛ ДҮҮРГЭДЭГ учраас, жавар хургасан мэт, дотроос нь мэрэх хүйтэн дурсамжийг нь хуваалцаж, хацар дээр нь үнэрлэн тэврэх ХЭН НЭГЭН л түүнд хэрэгтэй байлаа. Ийм л учраас тэрбээр ээжийнхээ ах дүүгээс ганц ч гэсэн хүн олж тэврүүлэхийг л хүссэн юм. Бүр ээжийнхээ ээж, эмээ минь амьд байдаг ч юм билүү хэмээн горьдсондоо зориг гарган, төөрч салаад сураг тасарсан бүхнийг уулзуулдаг”Тавилан” нэвтрүүлэгт захидал бичсэн байна.

Сураг тасарсан бүхнийг олоод уулзуулчихдаг нэвтрүүлгийг үзэх дуртай мөртлөө, үзэх тоолон зүрх сэтгэл нь байж сууж чадахгүй ихээр бодолд автан ганцаардлаа улам их мэдэрдэг бололтой. Ган-Эрдэнийн захидлыг ч нэвтрүүлгийн хамт олон хүлээн авч түүнтэй уулзаж, хүүхэд насных нь гунигтай өдрүүдээс нь хуваалцсан юм. Тэрбээр захидалдаа өөрийн түүхээс товчхон бичиж, ээжийнхээ ах дүүсийг олж уулзах туйлын их хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байлаа.

Захидлын эхний хэсгийг оруулбал: “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг Билэгсайханы Ганэрдэнэ гэдэг. Одоо 19 настай. Ээж минь намайг 9-н настай байхад з.у.у.р.д.а.а.р өнгөрсөн. Аав ээж бид 3 тийм ч сайхан амьдралтай байгаагүй ээ. Ээж минь орцны жижүүр хийж, харин аав янз бүрийн зүйл түүж, түүнийгээ “Нарантуул” захын мангасын ам гэдэг газар тушаадаг байлаа.

Бага байхдаа л би аавыгаа хойд эцэг гэж мэдсэн юм. Аав а.р.х.и у.у.х болгондоо ээж бид хоёрыг хэлэх хэлэхгүй, орчлонгийн ХАМГИЙН М.У.У.Х.А.Й v.г.э.э.р хэлж з.о.д.д.о.г байв. Харин ээж минь а.р.х.и д.а.р.с хэрэглэдэггүй, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй, тэр сайхан сэтгэл нь хэзээ ч дундардаггүй өрөвчхөн хүн байсаан. Өдөр бүр надад сайхан үг хэлж, онц сурч, зөв хүн болж хүмүүжихэд минь анхаардаг байлаа.

2009 оны тэр нэгэн зун, хайрт ээж минь зуурдаар хорBоог орхисоноор, миний хүүхэд нас дууссан юм. Балга ус, аяга хоол олж идэхийн тулд надад хийж үзээгүй ажил гэж үгүй ээ. Янз бүрийн хүүхдүүдтэй нийлж, х.у.л.г.а.й д.э.э.р.э.м хүртэл хийж, заримдаа гуйлга гуйж, эсвэл ном, бохь зарж өдрийн хоолоо олж иддэг байсан юм. Хоолтой хоолгүй нь хамаагүй, дулаахан л хонохын тулд орц хонгил хайж явдаг байлаа. Өвөл шуургатай хүйтэнд орц ч юмуу байрны хонгилд ороод хэвтэж байхад, ганцхан зүйлийг л боддог байв:

“Хэн ч намайг гэхгүй, хэрэв би v.х.в.э.л миний эцэг эхийн удам тасрах учраас”….Тиймээс өөрийнхөө ирээдүйн сайн сайханд итгэж, цаашид бодолтой амьдрахаар шийдсэн юм. Би хаяг тогтоох төвөөс эхлэн, “Гэрэлт” төв,-өөр дамжин, “Өнөр бүл” асрамжийн газарт 18 нас хүртлээ амьдарсан. Харин сайхан найзтай болж, эцэг эхийнх нь тусламжаар өөрийн гэсэн ажил төрөлтэй болж, сайхан амьдарч байна. ГЭВЧ!! Миний зүрхэнд эмээтэйгээ, мөн ээжийнхээ ах дүүг олж уулзах чин хүсэл оршсоор өдийг хүрлээ…..гэх мэтээр цааш… Ган-Эрдэнэ 2-3 хуудас, ар өвөргүй бичиж сэтгэлээ дэлгэсэн байлаа.

Түүний найзынх нь аав Ган-Эрдэнийг ажилд оруулж өгчээ. Хүү нэгэн буяны газар ажилладаг юм байна. Бурхан болоочийг нутаглуулах газар бэлтгэн ухах, оршуулгын дараах бүхий л ажлыг гардан гүйцэтгэдэг ажил гэнэ. Ган-Эрдэнэ энэ ажлыг жил гаран хийх хугацаандаа нэг зүйлийг ихэд ойлгож авсан байна.

Тэрээр ярихдаа: Өдөр болгон хүмүүс өөд болохыг харах, өдөр бүхэн уй гашуудалтай тулах… хайртай дотно хvнтэйгээ хагацахын гашууныг, салах ёс үйлдэх хүнд үеийг ӨДӨР БҮР харах тоолонд би АМЬД ЯВАХЫН ҮНЭ ЦЭНИЙГ маш ихээр ойлгож зогсдог доо…. Урд нь би өөртөө гамгүй хандаж, хааш яйшхан амьдарч байсан бол энэ ажилд орсоноор ядаж л, гарцгүй газраар гүйхээ больж, үргэлж гарцаар гардаг болсон…

Нэвтрүүлгийн хамт олон Ган-Эрдэнэ хүүтэй уулзаж түүний яриаг сонсож, төрөл саданг нь аль болох олж өгөхийг хичээнэ хэмээсэн билээ. Захидлын эзнийг гаднаас нь анзаарч харахад, өнчрөл зоBлонд нухлагдан өссөн гэхээргүй тунгалаг сайхан зүстэй, сэргэлэн цовоо царайлаг, цэвэрхэн хүү байв. Инээмсэглэл дүүрэн мишээж байгаад яриа дэлгэх хүү, бусадтай эвээ олоод сайхан харьцчихдаг, өнгөрсөн бараан дурсамжаа сөхөхдөө ч гунигаа нууж, харцандаа инээвхийлэн, сэтгэлдээ уйлах мэт…

Хөтлөгч бүсгүй: Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай миний дүү, тааруу мэдээтэй ирэх магадлал өндөр гэж хэлж байсаныг санаж байна уу? гэх тэрхэн хоромд түүний нүүрний төрх сэтгэл доторхи хvчтэй шуургыг зад татуулахгүйн төлөө, хоpиглон тэмцэж байх мэт юутай элэг эмтрэм хором байв даа….Ган-Эрдэнэ хүүгийн эмээ эрт өнгөрч, ээжийнх нь ах дүүс ч бас энэ хорвоог орхижээ… энэ үгийг Хөтлөгч хүүд ихэд болгоомжтой хэлж нэвтрүүлэг урд өмнөхөөсөө туйлын богино хугацаанд дууслаа.

Гэсэн ч энэ богинохоон нэвтрүүлэг, үзэгч түмэнд гүнзгий гуниг үлдээлээ. Ядаж ээжийнх нь ах дүүс хорвоог орхисон ч, үр хүүхдүүдээс нь үлдсэн л байж таарна. Гэвч энэ нь хувь хүний нууцтай холбоотой болохоор үнэнээр нь олон нийтэд түгээх боломжгүй байсан гэнэ. Ер нь хол хөндий өссөн хамаатан гэдэг харь хүнээс ялгаагүй гэх үг бийг санасан ч тэр, тэд Ган-Эрдэнэтэй уулзахыг зөвшөөрөөгүй байх магадлал өндөр.

Амьдрал заримдаа үнэхээр гашуун. Эсбол амьдарлын олон нугачаанд хөлөө ололгүй живчихсэн, танихгүй чигээрээ цааш одохоос өөр сонголтгүй байсаныг ч олон нийтэд дэлгээгүй байж болох… Юутай ч бодит үнэнийг нэвтрүүлгийн хамт олон, Ган-Эрдэнэд нэгд нэгэнгүй хэлж өгсөн гэнэ лээ. Нулимсаа залгин хоолой засах хүүгийн гуниг дүүрсэн харцыг мэдэрсэн, үртэй бүхэн өр зүрхэндээ гуниг хуруулж, нулимсаа арчин арчин суусан байхаа.

Энэхүү нэвтрүүлгийг үзсэн бүхэн Ган-Эрдэнэд нэг зүйл хэлэхийг хүссэн байх. Тэр хэлэхийг хүссэн үгсийг тэдний өмнөөс хэлье: Ганэрдэнээ! Эх орон байхад чи газардахгүй. Элгэн түмэн чинь байхад чи ганцаардахгүй!!! Төрөл садан заримдаа төвөг болох нь бий. Муу ах дүүгээс, сайн анд нөхөр илүү ч гэх гашуун үнэн бий.Чи ганцаардахгүй ээ! Харин ч татлаа түтлээгүй, эр бие ганцаараа бүхнийг бий болгохын төлөө зүтгэ! Ирээдүйд нэгэн сайхан өрх айлын тэргүүн, хөөрхөн үрсийн эцэг, ухаалаг гэргийн хань болно! Ирээдүйгээ харж өөдрөг алх!!!

– Yummy media

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…