Home Дэлхий Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

2 second read
0
0
1,803

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт холбогдох эрэгтэй болон түүний найз бүсгүйд оноосон цаазын ялыг энэ лхагва гарагт гүйцэлдүүлж цаазалсан тухай China Daily мэдээлжээ.

Цаазлуулсан эр болох Жан нь өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй болсон бөгөөд шинэ найз бүсгүй нь түүний хоёр хүүхэд харилцаанд нь төвөг учруулж байна хэмээн боддог байсан гэнэ. Тиймээс хүүхдүүдээ хөнөөхөд нь найз залуудаа тусалж, уг хэргийг зохион байгуулсан нь тогтоогдсон тул мөн цаазаар авахуулах ял сонсжээ.

Хүүхдүүдийн аав Жан нь 2020 онд Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах нэгэн барилгын 15 давхрын цонхоор хоёр хүүхдээ шидсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны эгдүүцлийг хүргэж байсан. Түүнд болон түүний найз бүсгүйд 2021 онд цаазаар авах ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал удаан үргэлжилсний эцэст цаазын ялыг хэвээр үлдээж, энэ лхагва гарагт химийн тарианы тусламжтайгаар цаазалсан байна.

Энэ тухай мэдээлэл Хятадын олон нийтийн сүлжээ болох Weibo сайтын трэнд сэдвүүдийн жагсаалтын нэгт бичигдэж, тухайн өдрөө 200 сая орчим хандалт авчээ. Олон нийт гэмт этгээдүүдэд оноосон ял хөнгөдсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, үзэн ядсан сэтгэгдлүүдээр бөмбөгдөж эхэлжээ.

Гэмт этгээд Жан болон талийгаач хүүхдүүдийн ээж хүүхдүүдээ ээлжлэн асардаг байжээ. Хүүхдүүдийг нас барсан өдөр ээж нь хүүхдүүдээ авахаар очих ёстой өдөр байсан бөгөөд гэмт этгээд Жан хүүхдүүдийг цонхоор унах үед унтаж байсан тул мэдээгүй хэмээн мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн байна.

Хүүхдүүдийн ээжийн хувьд “Хүүхдүүд минь 15 давхраас газар хүртэл юу мэдэрсэн бол гэдгийг төсөөлж ч чадахгүй байна. Тэд айсан болов уу, цөхрөнгөө барсан байх даа” хэмээн ярьсан байдаг ажээ.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Оросыг цочроосон онц ноцтой хэргийн эзэн Тамара Самсонова эмээгийн түүх

2015 онд ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт Петербургээс хүний махан идэштэн буюу ганниб…