Home Зөвлөгөө Xүүхэд чинь үзсэн харсанаа эргээд санах биш аялалд дагуулж явах хэрэг байна уу? гэж асуудаг гэвч…

Xүүхэд чинь үзсэн харсанаа эргээд санах биш аялалд дагуулж явах хэрэг байна уу? гэж асуудаг гэвч…

4 second read
0
0
326

3 нас хүрээгүй хүүгээ дагуулж аялалд явахад эргэн тойрны хүмүүс хүүхэд чинь үзсэн харсанаа эргээд санах биш аялалд дагуулж явах хэрэг байна уу? Ядаж 5 нас хүргэж байж авч явах нь дээр бишүү гэж их асуудаг байсан тухай “Little Einstein ах дүү” нэрээр 8, 9 жилийн өмнө солонгост олонд танигдсан Шюбү, Саюури хоёрын ээж өөрийн номонд бичсэн байдаг.

Харин Саюуригийн ээж хүүхдийн 0~3 насандаа харж мэдэрсэн шалихгүй мэт тэр жижиг туршлагууд хүүхдийн тархины хөгжилд юунаас ч илүү чухал хувь нэмрийг оруулдаг гэдгийг мэддэг байсан тул хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжлийн асуудалд хандаж буй хандлага, арга барилдаа эргэлзэж байгаагүй гэдэг.

Оюун ухааны үзүүлэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлсэд 🧒🏻👧🏻🧠 төрөлх чадвар 50% бол үлдсэн 50% нь орчноос хамааралтай. Орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөл 0~3 насанд хүчтэй байдаг бөгөөд цаашдын суралцах чадварыг шийддэг талаар судлаачид бичсээр байгаа.

Учир нь “Brain sуnepsе” буюу тархины мэдрэлийн эсийн холбоосууд нярай байхад нь ийш тийш тарсан эмх замбараагүй байдаг бөгөөд хүүхдэд нөлөөлж буй орчны янз бүрийн нөлөөллийн хүчээр илүү “системтэй, хөгжингүй бүтэц”-ийг олж хөгждөг.

Энэ мэдрэлийн эсийн холбоосуудын системт хөгжлийн эхний шат нь 3 насанд бүрэлдэж дуусдаг бол хоёр дахь шат нь 5~7 насанд  90% нь бүрэлдэж дуусдаг байна. Тиймээс хүүхдийн хөгжилд оруулах (цаг, зав, ном хэрэгсэл) хөрөнгө оруулалтыг  3 хүртлэх насанд нь илүү анхаарч хийх тохиромжтой байх нь.

Эцэг эхчүүд энэ чухал баримтыг мэдээгүй сонсоогүйгээс болж хүүхдийн хөгжлийн эгзэгт үеийг өнгөрөөж орхих нь бий. Тиймээс Саюуригийн ээж 3 хүртэлх насанд амжиж оруулсан таны хөрөнгө оруулалт хожмын өдөр 10 удаа хөрөнгө оруулалт хийхтэй тэнцэнэ гэдэг үгийг өөрийн номонд дурдсан байх.

– Бөртэ Гэрэлчулуун

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…