Home Сонин хачин 7-хон настай хvvгийн ялз жигнэсэн Т0ЛГ0ЙГ00Р сольсон тусгаар тогтнол Хятад шаахайн уланд арчигдах ёсгүй

7-хон настай хvvгийн ялз жигнэсэн Т0ЛГ0ЙГ00Р сольсон тусгаар тогтнол Хятад шаахайн уланд арчигдах ёсгүй

12 second read
0
0
707

Юун Хошой чин ван Минжигдоржийн Ханддоржийн 7 настай хүүгийн толгой. Бараг хvvгээ хy.д.а.л.д.с.ан биз гэж хэлэхээс ч буцахгүй болсон нөхдүүд хятадуудтай сүлбэлдэн хэтэвчээ зузаалж байна. Гэхдээ түүх түүхээрээ үлддэг. Тийм ч учраас Хошой чин вангийн гунигт түүхээр эл бяцхан нийтлэлээ өндөрлүүлье.

Хошой чин ван М.Ханддоржийг Бээжинд дууджээ. Тэрбээр Хайлаар, Харбинаар дамжин Бээжинд ирсэн даруйдаа Хууль хэрэг эрхлэн шийтгэх яам буюу Дали-узы гэгчийн түшмэл ихэстэй уулзан учрыг магадлавал ихэд араасаа гүйлгэн ярваганасны эцэст Өргөдөл гомдол эрхэлсэн яамны түшмэлд бараалхсугай гэж зааварласан байна.

Сэвлэг даахинаас сүүний үнэр арилаагүй нялх үрээ усанд хаясан чулуу шиг алдаж орхисон эцэг ноёнд дээшээ тэнгэр хол доошоо газар газар хатуу байлаа. Хоёр гурав хоног хятад түшмэдэд толгой бөхийн дагаж гүйсэн ч

-Хай чи маргааш ирваа

-Түшмэл ноён чамайг их зоогонд урваа гэсэн хариунаас өөр зүйлийг олж сонссонгүй.

Ханд ноён нялх үртэйгээ амьд мэнд уулзахын ерөөл хэмээн санаж болзсон газар Xятад ноёныд ирэв. Ширээ дүүрэн чихэр жимс, төрөл бүрийн идээ ундааг хараад Ханд ноёны сэтгэл тайвширч хүүтэйгээл уулзах юмсан хэмээн адгаж суужээ. Дайллага цайллагын хамгийн гол хоол гоёмсог тавиур дээр хадаг яндараар ороосон ирэв. Ханд ноён хутгаа сугалаад хив хадагийг автал нялx xvvгийнх нь ялз жигнэсэн т0лг0й байлаа.

Та зоогло гэх маягтай нахилзан мэхэлзсэн хятад ноёны дэргэд Ханд ноён хутгаа чимээгүй хуйлаад хүүгийнхээ ялз болсон т0лг0йг тэврээд дусал ч нулимс унагаалгүй гарч одсон гэдэг хэд хоног нэг ч үг дугаралгүй давхисаны эцэст торгон хилийн овоон дээр нутгийн салхи илбэхэд нулимс нь сад тавьж, нэгэнтээ ихэр татан уйлаад, чулуун жинсээрээ чулуу савж,

-“Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр халхын нутагт гишгүүлэхгүй…” хэмээн тангараг тавьсан гэдэг.

Энэ нь Манжийн дарангуйлалын эсрэг зориглон боссон Ханддорж чин ванг н.y.х.ч.и.н дарах гэсэн сануулга байсан хэдий ч харин эсрэгээрээ болж 7-хон нacтай хvvг xенееж т0лг0йг нь аавд нь жигнэж өгсөн 0лхи0гүй x.а.р.г.и.с.л.а.л Монголын ард түмний дургvйцлийг улам ихээр өдөөсөн юм.

Бичсэн: Оyun Bayar

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Сонин хачин
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…