Home Зөвлөгөө Хүнсний инженер: Хоолыг ингэж хонуулж идвэл нян бактер үржихгүй cөpөг нөлөө буурна…

Хүнсний инженер: Хоолыг ингэж хонуулж идвэл нян бактер үржихгүй cөpөг нөлөө буурна…

2 second read
0
0
2,724

Хоносон лапша, хоносон цуйван гоё шдээ тээ. Яагаад тэгээд идэж болохгүй гээд байдаг юм болоо.

Миний хувьд бол болно гэж боддог. Хоолоо халуунаар нь битүү тагтай цэвэр  саванд хийгээд хөргөгчиндөө хийх. Энэ нь тухайн хоолны хэмийг түргэн буулгаж байгаа санаа юм. Нэг ёсондоо маргааш болтол “лаазлаж” байгаа хэрэг

 

Манайхан бол идэж идэж тогоонд үлдэхээр, эсвэл аяганд үлдэхээр нь тэгээд л ширээн дээрээ ч юм уу хөргөгчинд хийсэн болоод маргааш нь хусчихдаг!

Бид ямар ч цэвэрхэн орчинд байна гэж бодож байсан бай нөгөө гайхал нян бактери, хөгц мөөгөнцөр хаа сайгүй байж л байдаг. Энэ нөхөд нөгөө дутуу үлдээсэн, аажмаар хөрч байгаа хоолонд чинь жинхэнэ геометрийн прогрессоор үрждэг. Үржиж байгаа олон организмуудаас чинь янз янзын бодисын солилцооны “бүтээгдэхүүнүүд”  ялгарна.

Тийм хоол маргааш нь халбагадахыг, хүүхэддээ өгөхийг хүсэхгүй л байгаа биз дээ. Гай таараад нэг ширхэг хop үүсгэдэг бактери ороод үржчихвэл тэгээд шууд ЭМHЭЛЭГ гүйнэ.

Тиймээс:

1. Шууд хэрэглэ

2. Дараа хэрэглэхээр бол зөв хадгал.

Ингэсэн тохиолдолд ямар ч аюулгүй. Хүнсний үйлдвэрүүд бүгд дараа нь хэрэглэхээр зориулж хүнсийг хийдэг учир хадгалах горим дээр маш их анхаардаг.

Бичсэн: Хүнсний инженер: О.Гал-очир

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Зөвлөгөө
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…