Home Дотоод мэдээ Aрдын сайхан заншлаа тийм бyзap юмтай бvv андуурагтун. Үндэстэний чинь мөн чанар…

Aрдын сайхан заншлаа тийм бyзap юмтай бvv андуурагтун. Үндэстэний чинь мөн чанар…

6 second read
0
0
4,148

Зиа ингээд л тавтай тухтай нойрсон шүү дээ.  Хажуу палатны сул орон дээр унтчих гэж сувилагч эгч хэлсэн, би харин тэр сул орны матрасыг өөр нэг сул орны хөнжилтэй авчраад сайхан унтдаг. Шөнө намайг дуудаж магадгүй учраас ээжид ойрхон унтах хэрэгтэй.

 

Урьд нь би өөрөө хагалгаа хийлгэх, ээжийг, эхнэрийг, найзыг сахих гээд янз бүрийн мэс заслын эмнэлэгт арваад удаа байж үзэв шүү. Сониноос, эмнэлэгт, ялангуяа мэс заслын тасагт манай монголчуудын унаган зан араншин илэрдэг юм.

Дөнгөж хагалгаанаас гарсан өвчтөнг носилкоос орлуу шилжүүлэх үед сувилагч нар таныг дуртай дургүйг чинь үл харгалзан дуудаж туслуулдаг, тэр цагт гайхаж эргэлзэлгүй ухасгээд босох ёстой. Та цаашдаа хэн нэгний цай хоолыг зөөж өгч, хөтөвчийг нь хөнгөлж өгөх хэрэг ч гарч магадгүй.

Тэр үед та дарга, босс, а.т.а.м.а.н, энгийн ард хэн байг хамаагүй, хөнгөн шингэн болж тусч найрсаг зан хаа нэгтэйгээс чинь ундран гардаг юм. Хэрвээ та палат хэсвэл янз бүрийн хоол унд, чихэр шоколадаар дайлуулж, хууч яриа сонсч, хөзрийн тоглоомд уригдна.

Бүх хүн унтсаны дараа хэн нэгэн чамайг сэмхэн сэрээж нойрсохын өмнө зуу татахыг ч санал болгох магадгүй. Татгалзах хэрэггүй. Харанхуй буланд сэмхэнээр т.а.м.х.и с.о.р.ж байгаа нэгнийг харсан ч хараагүй юм шиг байх хэрэгтэй. Хажуу орны хүн шөнө бие нь муудвал хамгийн ойрхон хүн нь та, юугаар ч туслахад бэлэн бай. V.х.э.л хаrацал тохиолдож ч магадгүй, мөнх настай юм шиг зэнзийрхээд байх явдалгүй.

Эмнэлэг танд ц.y.с н.ө.ж.н.и.й толбо нь арилаагүй хөнжил гудас, юунаас ч юм халтартсан дэр өгнө, аваад л сайхан хэрэглэ, ард түмэн туучаад гарсан юман дундуур гучаад л гар. Ямар ч муу юм болохгүй. Бидний амьдрах газар амьсгалах агаар нэг юм чинь дээ.

Эмнэлгийн хоол амт муутай хөгийн жаахан ч өвчнийг анагаах идтэй байдаг юм, тэр хоолноос зөвхөн өвчтөнгүүд ч биш эмнэлгийн эмч нар, асрагч сувилагч нар, үйлчлэгч жижүүрүүд, түргэний жолооч нар ч хүртдэг өргөн олны ариун идээ гэж ойлго.

Ах дүү хоёр маань хотоос энэ хүртэл зорин ирж хүний тус үйлдсэн эмч нарт зориулан сайхан хорхог хийж дайлахаар ур чадвараа уралдуулан, ээж маань гаднаас баахан чихэр боов авчруулж асрагч сувилагч орсон гарсанд атгаж өгч сууна, энийг аBилга гэж хэлэх бүдүүн сэтгэлтэн арай үгүй байлгүй дээ.

АBилга гэдэг чинь арай өөр хүмүүсийн хүрээнд , арай өөр сэдэлтэй, арай өөр нөхцөлтэй байдаг байх шүү, ардын сайхан заншлаа тийм бу3ар юмтай бүү андуурагтун. Үндэстэний чинь мөн чанар, монгол хүний унаган зан байдал юм шүү дэ. Монгол хүн баярллаа гэж нэг их хэлээд байдаггүй, хэрвээ баярласан бол түүнийгээ үгээр биш үйлдлээр харуулах дуртай, тийм ард түмэн шүү дээ бид.

Ийм л байна даа. Уншсанд баярлалаа. Бүгдэд эрүүл энхийг хүсэе. 🙂 Eenee Eenee

Эх сурвалж: Janchiv Myagmar

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…