Home Дотоод мэдээ Монголчууд хувийн машинтайгаа Хятад улсад чөлөөтэй зорчдог болно. Мөн…

Монголчууд хувийн машинтайгаа Хятад улсад чөлөөтэй зорчдог болно. Мөн…

5 second read
0
0
62

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтод Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тусгасан.

Хуурай боомтыг төвийн бүсэд Улаанбаатар, Хөшигийн хөндий, Сайншанд, Замын-Үүд, Алтанбулагт, зүүн коридорт Бичигт, Чойбалсан, баруун коридорт Ховд гэсэн найман байршилд байгуулахаар тодорхойлсон. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт БНХАУ-ын Хэбэй, Шандун мужуудад ажиллаж байна. Тэрбээр өчигдөр /2024.01.20/ Тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч БНХАУ-ын Шандун мужийн удирдлагуудтай уулзлаа. Мужийн удирдлагууд, бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцууллаа. Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд:

-Иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотуудруу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх,

-Зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах,

-Баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…