Home Дэлхий Хайртай охиндоо бүхнээ зориулж өөрөө суумгай болсон ч эцэст нь xөcөp xaягдcaн ээжийн гунигт түүх

Хайртай охиндоо бүхнээ зориулж өөрөө суумгай болсон ч эцэст нь xөcөp xaягдcaн ээжийн гунигт түүх

7 second read
0
0
564

Нэг залуу зурагчин Бейрутын ойролцоох Сабра хэмээх Палестины дvрвэгсдийн лагерьт очиж тэнд байнга болж байдаг мөр гөлдөөний зураг авах зорилготой байлаа. Харин яг энэ үеэр тэнд хамгийн том мөр гөлдөөн болсон бөгөөд залуу ч зорилгын дагуу янз бүрээр зураг дарж явтал, яалт ч үгүй мөр гөлдөөний дундуур хутгалдаад орчихжээ.

Гэнэт толrойдоо хvчтэй ц.о.х.и.у.л.с.а.н зурагчин газар унаж, чухам яг хэн нь босгож, хэнд нь тvлхvvлж, ц.о.х.и.у.л.ж байгаагаа ч ойлгоход бэрх байдалд мөлхөхдөө мөлхөж а.м.ь з.у.л.б.а.н зугатсаар, хүн багатай аюулгүй газар ирээд юуны түрүүн зургийн аппаратаа үзвэл ашгүй бүрэн бүтэн байх шиг болохоор нь дуранг нь шалгахаар хотын гудамж талбай руу чиглүүлтэл энэ ээж охин хоёр харагдлаа.

Ээж нь нэг хөлгүй суга таягтай, бяцхан охин бас өрөөсөн хөл нь хvнд г.э.м.т.э.эд бараг ажиллагаагүй болсон бололтой, дээш өргөчихсөн мөн л суга таягтай харсан хүний сэтгэл өBдмөөр дүр төрх. Залуу зурагчин Махер Аттар ч гялс энэ зургийг буулгаж авсанаар, гэрэл зураг зүгээр ч нэг хадгалагдан үлдсэнгүй, маш ховор алдартай гэрэл зураг болж мөнхлөгджээ.

Ээж охин хоёр өөрсдийнх нь зураг дэлхийн олон оронд нийтлэгдэн алдаршиж буйг хэрхэн мэдэх билээ. Дэлхийн олон орны иргэдийн сэтгэлд ээж охин хоёр, хоёулаа суга таягтай арай ядан явж буй өрөвдөм дүр зураг хадагдан оршсон юм.

Ээжийг Самар Бельтажи гэдэг бөгөөд, ээлжит нэгэн б.y.у.д.а.л.ц.а.а.н.ы үеэр, тэнэСэн с.у.м цонхоор нь орж ирээд хайртай жаахан охиных нь хөлийг шар хдуулжээ. Тэндэхийн эмнэлэг охины хөлийг тайрах шаардлагатай, чухал шөрмөс судас г.э.м.т.с.э.н, зөөлөн эд г.э.м.т.с.э.н гэж. Ээж нь охиныхоо хөлийг т.а.й.р.у.у.л.а.х.г.ү.й.н тулд, бүхий л талаар гуйж, төлбөр болгон мөнгө болчихоор өөрт хамаарах хамаг л эд зүйлээ зараад, эцсийн арга болгож, ӨӨРИЙНХӨӨ ХӨЛИЙН зөөлөн эдийг охиныхоо хөлд шилжүүлэн суулгахаар болжээ. Гэвч хөөрхий ээжийн хүсэл биелсэнгүй. М.э.с з.а.с.а.л амжилт муутай болж, охины хөл, ээжийнхээ хөлний зөөлөн эдийн тусламжтайгаар тайрагдахаас л аврагдсан төдий.

Өөрөөр засал олигтой авсангүй. Харин хөөрхий ээж өрөөсөн хөлгүй хоцорчээ. Ийм учир шалтгаантай ээж охин хоёр гудамжинд явж байх үеийн зураг фото хальсанд нь үлджээ. Гэвч мэс засал зүгээр ч нэг амжилтгүй биш, алдаа гаргасанаас үүдэлтэй ша рх нь эдгэхгүй хvндэрч, арчилгаа сувилгаа дутагдсанаас үлдсэн хөлд нь нөлөөлөн хоёр дах хөлөө тайрyyлсан байна. Ингээд охиныхоо ирээдүйг хайрласан ээж 2 хөлгүй суумгай болсон байна. Нөхөр нь гэр бүлээ тэжээх, өр төлбөр гээд зав чөлөөгүй. Нэлээд хэдэн жилийн дараа охиныхоо төлөө хөлөө үгүй болгосон Самар бүсгүйн хайрт нөхөр нь тэнгэрт хальжээ.

Гэтэл сэтгэлд багтамгүй нэг зүйл болсон нь зураг дээрх охин ээжийгээ жаахан дүүтэйгээ хамт гэрээсээ хөөсөн байна. Аавыгаа бур хан болсоноос хэдхэн хоногийн дараа гэнэ шүү. Хөөрхий ээж олон жил суумгай байсан ч чадах ядахаараа гэр бүлийнхээ амьдралд тус нэмэр болдог байж. Ээжтэйгээ цуг хөөгдсөн хүү нь энд тэнд тохиолдлын ажил хийж жаахан хөлс авч, ер зүгээр байлгүй байнга ажилладаг ч, ядарсан хоёрт түүний олдог мөнгө хүрдэггүй байна.

Хүүдээ санаа зовсон хөлгүй ээж ингээд гудамжинд гуйлга гуйдаг болжээ. Саяхан л залуухан, үзэсгэлтэй бүсгүй явсансан. Саяхан л залуус гэрлэх гэж эргүүлдэж залуу насны гал дөлөөр ирээдүйгээ аз жаргалтайгаар төсөөлөн мөрөөддөг байсансан. Саяхан л гэр бүл болж, анхны охиноо өлгийдөн авч аз жаргалаар бялхаж байсансан. Саяхан л бяцхан охиныхоо төлөө ү.х.э.х.э.д ч бэлэн, сэтгэл нь шим ширч байсансан.

Хөлөө тайруулсан ч тэгтлээ гутралгүй нөхөр хүүхдүүдээ хараад сэтгэл цатгалан байсан ээж, охиндоо хөөгдсөнөөс хойш ганцхан жилийн дотор эрс хөгширчээ. Амьдрал гэгч заримдаа хэтэрхий гашуун. Бас хачирхалтай учрал тохиолоор ч дүүрэн. Анх залуу зурагчин Махер Аттар тохиолдлоор залуу ээжийг охинтойгоо явж байхад зургийг нь дарсан бол, 33 жилийн дараа мөн л тохиолдлоор дахин тааралдлаа.

Харин зурагчныг анх харахад Европ маягийн хувцастай, өрөөсөн хөлгүй ч залуухан сайхан байсан Самара, одоо хоёр хөлгүй, тахир дутуугийн сандалд ха дагдсан, 58 настай ч наснаасаа илүү хөгширсөн, гудамжны гуйлгачин болсон байлаа. Гэтэл эсрэгээрээ гэрэл зургийн хоббитой, туршлагагүй залуу зурагчин нь одоо дэлхийд алдартай зурагчин болчихсон байх гэж.

Бүхэл бүтэн 33 жилийн дараа, ганцхан удаа зургийг нь авч байсан эмэгтэйгээ хараад л танина гэж юу байхав. Тэгээд бүр хоёр хөлгүй суумгай болсон гуйлгачныг шүү дээ. Хувь заяаны тохиолоор уу? Бурханы тааллаар ч юмуу? Зурагчин хүний нүдээр ч юмуу? Гуйлга гуйж буй настай эмэгтэйг нэг л таньдаг ч юм шиг санагдаад болохгүй болохоор нь очоод нэрийг нь асуужээ.

Нэрээ хэлэхэд нь гайхан дуу алдахын зэрэгцээ шоконд орсон байна. Ингээд энэ хоёрын уулзалт анхны таягтай зургийг, дэлхий даяар дахин анхаарлын төвд авчирч чадлаа. Гэрэл зурагчин маань ахин уулзсан зургаа, анхны алдартай зурагтай хамт энд тэнд нийтлүүлэх гэж хөөцөлдөж эхэлсэн байна. Учир нь энэ ээжийг дэмжихийн тулд, зовлонгоос нь нимгэлэхийн тулд, гуйлгачины амьдарлаас нь салгахын тулд бүх л арга хэмжээг авч эхэлжээ.

Энэ нь ч үр дүнд хүрч, Ливаны иргэний двайны үеийн томоохон нэвтрүүлэг бэлдэж байсан телевизийнхэн, фото зурагчныг хайж олон, эмэгтэйг нэвтрүүлэгтээ урих хүсэлтээ тавьсан байна. Ингээд сайхан сэтгэлт зурагчны ачаар энэ зураг, хөөрхийлөлтэй ээжийн түүх, дэлхий даяар тархаж, д.а.й.н дажин гэдэг, тэр дундаа иргэний д.а.й.н гэдэг хүнийг, ганц олдох хүний амьдарлыг хэрхэн яаж өөрчилдөг, хэдэн арван жил өнгөрсөн ч х.о.р у.р.ш.и.г нь салдаггүй гэдгийг харуулаад зогсохгүй хөлгүй ээжийн амьдарлыг өөд татаж чадсан юм.

Охинтойгоо хамт таяг түшин явах тэр залуу сайхан бүсгүй, охиныхоо төлөө гэсэн сэтгэлээр хоёр хөлгүй хоцрохдоо ч гутарч гуниагүй!! Гагцхүү хайрт охиндоо ГОЛОГДОН хаягдахдаа л шимширсэн гэдэг.!! Эх хүн гэдэг ийм л …… Ачлалгүй охин юм даа. Хүн төрөлхтөнд нас хүйс, үндэс угсаа хамаарахгүйгээр нэг л хүсэл байдаг даа. ҮРГЭЛЖ ХАМТ БАЙГААЧ ЭЭЖЭЭ гэх ХҮСЭЛ….

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…