Home Дотоод мэдээ Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

8 second read
0
0
1,517

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй зарим эд, эрхтэнийг авсан гэх гомдол гарсан. Энэ асуудлаар ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны Донорын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтантулга тодруулга мэдээлэл өгсөн юм.

-Манай улсад амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хууль эрх зүйн ямар зохицуулалт үйлчилж байна вэ?
-Донорын тухай хууль 2018 онд, хамгийн сүүлд 2022 онд шинэчлэн батлагдсан. 2018 оны шинэчлэлээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг зургаан хүний бүрэлдэхүүнтэй алба байгуулсан. Манай алба эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах, хянах, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг амьд болон амьгүй донороос хийдэг.

Донорын тухай хуульд Амьд донор гэж өөрийн эс, эд, эрхтэнийг сайн дураар өгөгчийг хэлнэ. Донор нь тухайн эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн байна гэж хуульд заасан. Амьгүй донор гэж тархины үхэлд хүрсэн, тархины үхэл гэж батлагдсаны дараа ар гэрийнх нь гурван хүнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр мэс заслын үйл ажиллагаа явагдана.

-Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах хэчнээн төрлийн эмчилгээ хийдэг вэ?
-Монгол Улсын хэмжээнд элэг, бөөр, ясны чөмөг, арьс, шөрмөс, яс шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. УНТЭ-т элэг, бөөр, ясны чөмөг, шөрмөс, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг. ГССҮТ-д шөрмөс, яс, арьс шилжүүлэн суулгах, ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна.

Манай алба 2018 онд байгуулагдсанаас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ойлгуулах чиглэлээр ажилласан. Тархины үхэлд хүрсэн нь батлагдсан тохиолдолд талийгаачийн гэр бүлийн гурван гишүүнээс нь зөвшөөрөл авсны дараа донор болгох хуулийн зохицуулалттай.

Амьгүй донороос эрхтэн авах ажил нь цаг хугацаатай уралдах ажил байдаг. Бид донор эмнэлгүүдээс өдөр бүр мэдээлэл авч, үүнээс 435 удаа тухайн донор эмнэлэгт ажилласан. Үүнээс 2018 оноос өнөөдрийг хүртэл тархины үхэлтэй 260 гаруй боломжит донорыг ирүүллээ. Эндээс тухайн донор элэгний В, С вирус, сүрьеэгийн халдвартай эсэх гэх мэт нарийн шалгуур үзүүлэлтээр шинжлээд, 64 амьгүй донор шалгуурт тэнцсэн. Эцэст нь энэ 64 хүний гэр бүлтэй уулзахад 34 нь зөвшөөрч, бусад нь татгалзсан.

Зөвшөөрсөн доноруудаас 35 хүнд бөөр, 24 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. Нийт 59 хүнд амьдрал бэлэглэж, 170 гаруй хүний амьдралын чанарыг сайжруулсан. Шөрмөс, яс шилжүүлэн суулгах эмчилгээ маш амжилттай болж байна. Энэ бол хамгийн том буян юм.

-Амьгүй донороос эд, эрхтэн авах асуудлыг хэрхэн тавьдаг вэ?
-Амьгүй донороос эд, эрхтэн авах нь цаг хугацаатай уралдаж хийгддэг үйл ажиллагаа. Хүний зүрх зогссоноос хойш таван минутын дараа бусад эд, эрхтэний үйл ажиллагаа бүрэн алдагддаг. Өглөө гэрээсээ эрүүл саруул гарсан хүн орой нь үхэлд хүрсэн байх нь ар гэрийнхний сэтгэл зүйд маш хүндээр тусна. Ийм үед нь бид донор болгох санал тавихад маш түвэгтэй, ар гэрийнхэн бухимддаг.

Бид талийгаачийн ар гэрийнхэнд хэлэлгүйгээр эд, эрхтэн авах ямар ч боломжгүй. Энэ тохиолдолд нэг алдаа гарсан нь яс бол эд гэдэг бүлэгт ордог. Жишээ нь, дунд чөмгийг авах болбол тэр хэсгийн холбоос болох судас, шөрмөс зэргийг давхар авч байж өвчтөндөө шилжүүлэн суулгаж, бэхэлнэ. Тэр хэрээр эмчилгээ үр дүнтэй болох юм.

Эх сурвалж: Gogo.mn

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…