Home Дотоод мэдээ Улс орон даяараа apxuдан coгтyypч байна. Хотод ч хөдөөд ч coгтyy хүмүүс. Ордныг тойроод битүү приүс…

Улс орон даяараа apxuдан coгтyypч байна. Хотод ч хөдөөд ч coгтyy хүмүүс. Ордныг тойроод битүү приүс…

6 second read
0
0
476

Төрийн ордонд болж буй “Ц.а.р т.а.х.л.ы.н үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтаар “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан:

-Улс орон даяар а.р.х.и.д.а.н с0rтуурч байна. Ажил хийх хүн алга. А.р.х.и.ны онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч сorтyy хүмүүс. Уулын аман дахь амралтын гаруудаар дүүрэн с0rтуy хүмүүс байна.

Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө Монголчууд бид тарваrан тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга С.п.и.р.тийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

Дараагийн асуудал – Улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна.

Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй.

ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна.

Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад Япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй.

Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга. Жорлондоо орох гэж шахуу машин барьж байна. Ордныг тойроод битүү приус. Хаашаа ч явах гэхээр явж болдоггүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо гэв.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…