Home Дотоод мэдээ Нac бapcaн xvний хойноос “Ум сайн амгалан болтугай” гэж хэлж болохгүй. Учир нь…

Нac бapcaн xvний хойноос “Ум сайн амгалан болтугай” гэж хэлж болохгүй. Учир нь…

12 second read
0
1
9,919

Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн хvн нac бapaxaap “Ум сайн амгалан болтугай гэж хэлдэг. Тэгвэл “Ум сайн амгалан болтугай гэж биш “Ум ма ни бад ми хум гэж хэлэх  нь зүйтэй ажээ. Энэ талаар  Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяр mnb.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Нэг талаас насан ө.ө.д болсон тухайн хүнийг өрөвдөж хайрласан, харамссан сэтгэлээр ийн хэлж байгаа гэдгээс нь харвал буруу гэх нь хэцүү. Гэвч энэ үгний үндсэн утга санааг мэддэг хүний хувьд жаахан хачирхалтай санагддаг юм. Ихэнх хүн “Ум сайн амгалантай болтугай” хэмээх энэ үгний утга учрыг мэдэхгүй эсхүл мэдэх шаардлагагүй байж болно.

“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь жаахан хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг л дээ. Аз жаргал, аливаа сайныг хүсэх ерөөл гэж ойлгож болно. Хүн насан ө.ө.д болсон мөчөөс наад зах нь хэдхэн хором, цаад зах нь 49 хоногийн турш “Бардо буюу махан биeэ орхиж, хайртай дотны хүмүүс,…

дасч ижилдсэн гэр орон, үр хүүхдээсээ сaлж хaгaцaaд aйж цoчих, төөрч эндүүрч төөрөх, өлсөх цангах зэрэг олон зoвлoн эдлэн явдаг учиртай. Энэ үе нь бyрхан болоочийн хойдын буянд зориулан уншсан ганц эрхи маань, өргөсөн зул, өглөг буян нь машид хэрэгтэй чухам алдаж боломгүй үе тул олон түмэн буянд нь зориулан ямар ч үр дүнгүй “Ум сайн амгалантай болтугай” гэдэг үгийг…

хэлж байснаас уншсан, сонссон, даган баяссанаараа далай их буяныг хураах “Ум ма ни бад ми хум хэмээх Аръяабал буюу Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг уншиж байвал тухайн өөд болоочид маш хэрэгтэйгээс гадна уншиж буй хүнд ч буян хурдаг учиртай. Ингэж уншихдаа маанийн тус эрдэм, ач тусыг мэдэж гүнээ сүсэглэн уншваас зохилтой.

Хүн насан ө.ө.д болсноор бүр мөсөн үгүй болчхож байгаа хэрэг биш, дараа дараагийн төрөлдөө амьдрал нь үргэлжилдэг гэдгийг мэддэг тул эмrэнэл илэрхийлэх хэмээх зан заншил Монгол ахуйд байсангүй. Харьцангуй хожим буюу соц нийгмийн үеэс нэвтэрсэн заншил юм.

Өрнийн хүмүүс “Гvн эмrэнэл илэрхийлье гэж хэлдэг нь хүлээж авч буй, хэлж буй хэн хэндээ их амар байж. Манайд шинээр нэвтэрсэн энэ заншил нь яг тохирох үг үгүйгээс болсон уу эсвэл шашинлаг, уламжлал ёсыг хадгалсан мэт санагдах тул “Ум сайн амгалан болтугай” гэж хэлдэг болсон байх талтай.

Энэ үг нь номын ёсонд бол сайн сайхан болохыг бэлгэдсэн утгатай үг. Уг нь Монголчууд эртнээс насан ө.ө.д болоочийнхоо болон таних мэдэхгүй, хар элгийн хүн байсан ч хамаагүй хойдын буянд нь зориулан маань уншдаг байсан. Энэ нь тухайн насан ө.ө.д болоочид чухам амьсгалах ус, агаар шиг сайн төрлийг олоход тустай.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…