Home Дотоод мэдээ Жолоочийн өмгөөлөгч тaлийгаачийг согтyy байсан гэж гүтгэв

Жолоочийн өмгөөлөгч тaлийгаачийг согтyy байсан гэж гүтгэв

2 second read
0
0
97

Талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч Х.Улам-Оргил мэдээлэл хийлээ. Тэрбээр “Талийгаачийн ар гэрийнхэнтэй манай үйлчлүүлэгчийн зүгээс удаа дороо очиж уулзаж байсан.

Ингэхдээ хууль ёсны төлөөлөгч цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэх ахад нь одоогийн байдлаар арван сая төгрөг өгье гэхэд авахгүй, 30 сая төгрөг өгчих гэдэг зүйл яригдсан байдаг. Талийгаач тухайн хэрэг гардаг шөнө архидан согтуураад гарч явахдаа 3, 4 дүгээр хорооллын “Шөлөндөө”-ийн ойролцоогоос гарцгүй газраас гарч яваад зам тээврийн осолд орсон байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд тодорхой хэмжээний эд материалын тусламжийг ар гэрийнхэнд өгсөн байдаг. Болсон үйл явдалд миний үйлчлүүлэгч маш их харамсаж явдаг, энэ мэдээлэл олон нийтэд ил болсноос хойш бүр их харамсаж байгаа. Миний хувьд өмгөөлөгчийн ёс зүйгээ баримталж ажилладаг, автомашины гэрэл нэхсэн зүйл байхгүй, гэрэл ч хагараагүй баримт байна. Н.Өнөрцэцэг сэтгүүлч намайг гүтгэж, миний нэр төр сэвтлээ. Иймээс цагдаагийн байгууллагад хандаж байна ” гэв.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…