Home Дотоод мэдээ Өнөө цагт миссүүд нь их унтахад урт насладаг гэсэн ойлголтыг тарааж, хүүхдүүд унтах тусмаа…

Өнөө цагт миссүүд нь их унтахад урт насладаг гэсэн ойлголтыг тарааж, хүүхдүүд унтах тусмаа…

0 second read
0
1
7,068

“Соц” нийгмийн үед Дорнод, Сүхбаатар аймагт нар эрт манддаг учраас саальчид шөнийн 03 цагаас эхлэн үнээгээ сааж эхэлнэ. Ийм эрт үнээ тугалаа саасан саальчид 15 цагт сааж тушаадаг байсан гэдэг.

Өглөө эрт тугалаа бэлчээх, хариулах зэрэг нь махлах, таргалахад тохиромжтой, үнээнээс их сүү авдаг талаар тухайн үеийн “Залуучуудын Үнэн” сонинд бичсэн байдаг. Ерөнхийдөө өглөө эрт босох нь ажил төрөл амждаг, сэргэг байдаг талаар “Соц” нийгэмд их сурталчилдаг байв. Өнөө цагт миссүүдээс эхлээд их унтахад урт насладаг гэсэн ойлголтыг тарааж хүүхдүүд унтах тусмаа өсдөг гэх ойлголт нэлэнхүйдээ байх шив.

Хотын дарга Д.Сумъяабазар ажлын цагийг  7-15 болгосон нь “Эрт босвол нэгийг дуулна” гэдэг хүмүүст таалагдсан шийдвэр байлаа. Өглөөний сэрүүн сэргэг дээр, түгжрэлгүй үед ажил амжуулах сайхан шүү. Үдээс хойш эрт тараад ажлаа амжуулах, хүүхдийнхээ сургууль, боловсролд анхаарах гээд амжуулах ажил их байгаа биз дээ. Тэрнээс гадна…

СУРГУУЛИАДАД Х ӨЛ Х0РИ0 Т0ГТ00ХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БИЙ ЮУ…

Хятадын эрдэмтэд К0р0 нави русийг долоон жил үргэлжилнэ гээд  зарлачихлаа. Энэ оноор ц.а.р та х.ал дуусахгүй нь тодорхой учир хүүхдүүдийн хичээл сургуульд анхаарах цаг болжээ. Засгийн газрын зүгээс “Хичээл эхлүүлнэ, хоцрогдлыг арилгана” гэж мэдэгдсэн ч Коронавирусээ яах вэ гэдгээ хэлсэнгүй. Хичээл сургууль эхлэнгүүт хөдөө орон нутагт зугаалж яваа ви рус. нүүд өвөлжихөөр ирэх нь тодорхой.

Д ель. та, Аль .фа хувилбарууд хүний а м.ь н .асаар наадах нь бараг л тодорхой болов уу. Тэгэнгүүт хичээл сургуулиа хаах уу, үгүй юу гэдгээ эртхэн ярьж шийдэл хаймаар байгаа юм. Ихэнх оюутан, сурагчид сургалтын төлбөрөө хий төлцгөөж чанаргүй боловсрол авбал яах вэ.

Хичээл эхлэнгүүт их дээд болон дунд сургуулиуд төлбөрөө нэхэн амь амьжиргаагаа залгах болов уу хардлага ч байна шүү. Иргэдийн нуруун дээр хүүхдийн боловсрол хэзээнээсээ санхүүгийн да. рамт болсоор ирсэн түүхтэй л дээ. 2050 оныг төсөөлчихөөд байгаа эрхмүүд ирэх сарын тухай сайхан халахгүй юм уу. Дай. раад үзэхээр шийдсэн үү, сургуулиудыг нэг санхүүжүүлэхээр болсон уу гэдгээ бүгдээрээ хэлэлцэн тодорхой болгоно уу.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…