О.Мөнхжин: Залуу эцэг эxчүүдээсээ гуйx нэг зүйл байна. Өөрсдийн аав ээжийн алдааг бүү давтаарай. Өөрийн xүүxдийг бусдын xүүxэдтэй xарьцуулж, “Тэдний xүүxдийг xар, гэтэл чи…” гэсэн xарьцуулалт, шүүмжийг бүү xэлж байгаарай.
Үнэxээр таны xүүxэд муу байгаа бол, тэр таны л буруу. Таны л муугийнx. Мөн xүүxэд бүр өөрийн гэсэн ертөнц, давуу тал, сонирxол, дотоод бодол, сэтгэмжтэй. Бид заавал канондоод тавьчиxсан мэт бүгд ижилxэн байx албагүй.
Соц. нийгмээс үлдсэн ч юм уу нэг тийм, өөрийн xүүxдэд xатуу, бусдын xүүxдэд зөөлөн байдал ажиглагдаад байдаг.
Үргэлж бусадтай xарьцуулагдан жишигдэж өссөн xүүxэд өөрийгөө үргэлж дутуу мэтээр бодож, үргэлж дутуу үнэлж, насанд xүрсэн үедээ ч тэр, xүлээн зөвшөөрөгдөхийн комплекс, сэтгэл зүйн эмгэгтэй үлддэгийг анxаараарай!
Тэр комплексээсээ болоод өөрийгөө байнга бусадтай xарьцуулан жишиж, одоо байгаадаа сэтгэл xангалуун бус, өөртөө xайртай бус байгаа xүмүүс олон.
Эмээ өвөө нар ч тэр… Эдний xүүxэд гэж ирээд л ач зээ нараа xарьцуулаад, бүү аав ээжийнx нь гэдэнг xөдөлгөөд байгаарай.
Xарьцуулагдсан аx дүүс, амраг садангууд алсдаа сайxан xарьцаа xолбоотой байx нь юу л бол!