Home Лайфстайл С.Гантогоо: Ингээд хувцасаа тайлаагүй унтсан. Үнэхээр аз жаргалтай байна…

С.Гантогоо: Ингээд хувцасаа тайлаагүй унтсан. Үнэхээр аз жаргалтай байна…

8 second read
0
0
976

Дуучин С.Гантогоо Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан болжээ. Түүнийг Монголчууд хамгийн анх Солонгосын алдартай “Оддын хаан” хэмээх шоу нэвтрүүлэгт орсоноор мэддэг болсон бол МонголHD телевизийн зохион байгуулсан “Яг түүн шиг” шоугаар бүр ч сайн таньдаг болсон билээ.

Тэрээр урлагийн авьяасаас гадна нийгмийн идэвхитэй зүтгэлтэн бөгөөд чимээгүй xvчиpxийлэл, өсвөр насны хүүхдүүдийн дундах дaлд xvчиpxийллийн эсрэг хvчтэй тэмцдэг бөгөөд өөрийн дүүгийн жишээн дээр олонд дуу хоолойгоо хүргэж чадсан билээ.

“Хүүхдийн элч” батламжаа гардаж авч буй мөч.

Тийм дээ ч энэ оны 5 сард “Хүүхдийн элч” хэмээх эрхэм хүндтэй цол аваад байсан бол саяхан тэрээр урлагийн салбартаа “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх цол тэмдэг, батламжаа гардан авчээ.

Нийгмийн дунд нэр хүнд нь унасан дараах СТА хэмээх цол түүний хувьд маш үнэ цэнэтэй нандин шагнал болж байгаа бөгөөд олон жил хөлс хүчээ зарцуулж хөдөлмөрлөж байж олж авсан хүнд ингэж санагддаг биз ээ. С.Гантогоо өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ.

” – Ингээд хувцасаа тайлаагүй унтсан хэхэ Үнэхээр аз жаргалтай байна.

Хичээсээр ч ирсэн, одоо ч хичээсээр байна.Ирээдүйд улам хичээх болноо. Өндөрт өргөн явах болноо.” Гэжээ.

Ингээд Дуучин С.Гантогоодоо Соёлын тэргүүний ажилтан болсонд нь баяр хүргэхийн сацуу түүний өдрийн сонинд өгсөн өөрийн амьдралын талаарх сонирхолтой яриаг түүвэрлэн хүргэж байна.

Би Дундговьд төрж Хөвсгөл нутагт өссөн. Ам бүл зургуулаа. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Аав, ээж маань хоёулаа Хөвсгөлийн уугуул. Аав маань Орост цэргийн сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн цэргийн ангид заставын даргаар ажилладаг байлаа. Харин ээж маань насаараа цэцэрлэгт багшаар ажилласан хүн бий. Манай ах, дүү бид хэд ганц хоёрхон насны зөрүүтэй, дэрсхэн өссөн.

Би өөрөө бол МУБИС-ийн Газар зүй байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй. Ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан гэсэн үг. Гэхдээ үүнийхээ хажуугаар бүр цэцэрлэгээсээ дуу хууранд дуртай, урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Урлагийн үзлэг, өөр ямар наадам байна бүх юманд оролцдог. Хөвсгөл аймагт оролцож байгаагүй урлагийн наадам байхгүй байх. /инээв/ Ээж маань ч намайг их дэмжсэн. Ийм л гэр бүлд өссөн дөө.

Аав ээж маань ч урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөж дөрвөн хүүхдээ их сургууль төгсгөж байхад тэднийхээ ачийг хариулъя гэсэн зорилготой Солонгос улс руу гэрээт ажилтнаар явж байлаа. Яваад арав гаруй жил болсон. Энэ хугацаанд аав ээждээ тодорхой хэмжээнд тусалсан л болов уу гэж боддог шүү.

-Зарим нэг хүмүүс “Ваав Гантогоо гэдэг үнэхээр азтай л залуу” гэж хардаг тохиолдол бишгүй бий л дээ. Яаж яваад Солонгос яваад, яаж яваад “Оддын хаан”-д ороод, яаж “Яг түүн шиг”-т оролцчихдог байна аа гэсэншүү бодол тээнэ… Гэтэл энэ азтай байх шалтгааны ард хичээл зүтгэл, хөдөлмөр бий. Хүн бүрийн амжилтад хүрэх зам харилцан адилгүй урт, богино.

Энэ урт, богино байх хугацаа хичээл зүтгэлээс л хамаарах байх. Зүгээр тархи ажиллаад, бодол хөврүүлээд суухад л аз од хүрээд ирдэг юм биш. Солонгост очсон эхний таван жилд би өөрөө хайж байгаад олон уралдаан тэмцээнүүдэд тасралтгүй ордог байсан.

Өөрийгөө асар их сорьж байсан. Ер нь хүсэл мөрөөдөл хүнийг зүгээр суулгадаггүй байхгүй юу. Чин хүсэл эрмэлзэл байна. Залуу хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө үнэнч, тууштай, зоригтой байх үед аз бол бөөн бөөнөөрөө орж ирдэг. Тийм ч учраас одоо ч хөдөлмөрлөхөд суралцсаар л явна.

Ер нь би өсвөр насны хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайл болохоор хараалын үгтэй дуу хийхээс татгалздаг. Аль болох нийгэмдээ эерэг, зөв дуу хөгжмийг бүтээж гэмээнэ цаашлаад эх орны ирээдүй үүнээс бүрэлдэнэ гэж боддог шүү.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…