
Монголын урлагийнхны дунд болсон хөгжилтэй явдлууд дүүрэн байдаг тэгвэл танд энэ удаа хошин урлагийн жүжигчин Н.Ононд тохиолдсон хөнгөхөн хөгтэй явдалыг дэлгэж байна.
Хошин урлагийн Х-Түц хамтлагийнхан тэртээ 2005 он хавьцаа алдарт ” Сэргээш-3″-аа хөдөө очиж хийхээр болж обьёоктоо тодорхойлж, арын албаны бүх ажлаа жин тан болгоод эхнээсээ контентийн зургандаа орж эхлээд байжээ.

Тэр үед хамтлагийн ахлагч жүжигчин Н.Онон яах аргагүй шалтгааны улмаас хоцорч үлдээд багийнхан руугаа араас нь очхоор болжээ. Ямартай ч хөдөө агаар салхинд гарч сайхан амрангаа ажиллах хүн байна даа яаж зүгээр суухав дээ гээд ганц шил “Жонни” аваад замдаа гарчээ.
Нэлээд хэдэн цаг явж явж нөхдөө унтчихсан хойно очоод, өглөө эрт зургандаа гарсан учир нөгөөхөө амсуулч ч чадсангүй пир пар гээд гараад явцгаажээ.

Ингээд ядарч унасан амьтан орой амархаар ирэхэд нь гал зуух хавьд үлдэгсэдээс хэн нэгэн нь аль хэдийн вискиг нь дундруулчихсан байсан бөгөөд хэн ч уусан юм бүү мэд бүгд байхгүй байжээ.

Тэгээд жүжигчин Онон за яахав маргааш л өнөө хэдтэйгээ завандаа зохицуулъя даа гээд тал жонни дээрээ хар цай нэмэн дүүргээд орон доогуураа нуугаад унтаад өгчээ. Өглөө ч болж орон доороосоо нөгөөхөө аваад гарах гэсэн аль хэдийн шилийг нь хоосолчихоод буцаагаад байранд нь тавьсан байжээ.

Тэгээд мань хүний уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг болсоноо ямартай ч мyy xyлгайчийг барьдаг хэрэгээ гэж бодон хажуу талд бөөнөөрөө цайлж байсан гэрлүү хоосон шилээ барьж ороод:

– Нөхөд минь ээ. Би нэг хэрэг тарьчихлаа. Урьд шөнө гарч морь харахаасаа залхуураад архины шилэнд морь харсан юм. Өглөө асгахаа мартчихаж. Сая үзтэл шил нь хоосон байна гэтэл тус хамтлагийн нэгэн өндөр туранхай нөхөр идэж байсан хоол руугаа огичихсон гэдэг.
Ингэж хэргийн эзэн хэнгэргийн дохиур олдож учир явдал ч тайлагдаж бөөн инээдэм болж үлджээ. Хамтлагийнхаа ахлагчийн вискиг хyлгайлж уудаг сэргэлэн баагийг та хэн гэж бодож байна даа? 😆