Home Лайфстайл Эзнийхээ чихийг халууцуулж, өрөнд оруулж байгаа морийг авах сонирхолтой хүмүүс залгасаар байгаа аж.

Эзнийхээ чихийг халууцуулж, өрөнд оруулж байгаа морийг авах сонирхолтой хүмүүс залгасаар байгаа аж.

2 second read
0
0
484

А.Ганхуяг: “Манай дүүгийн хадам ах нь ажлынхантайгаа аймгийн урдуур шөнө явж байгаад хээр талд өнчин унагатай таарсан гэсэн. Тэгээд дүүд авчираад өгтөл дүү надад аваад ирсэн. Ингээд би сүү цийдэмлэж ёотонтой хольж угжсаар байгаад мал болгосон юм.

2020 оны 06-р сарын 24-нд надад ирсэн юм. Одоо ингээд хязаалан үрээ болчихоод дэлгүүр хоршоо орж чих халууцуулаад байх юм. Энэ Баянчандмань суманд маань морийг маань мэдэхгүй хүн ч гэж байхгүй боллоо. “Чиний Саарлаа ингэлээ , тэглээ ирж ав” гээд надруу утасдахаар нь очиж авна шүү дээ. Одоо энэ CU орчихоод байгаа газар “Хишиг төв” гэж байсан юм.

Тэр дэлгүүрийн худалдагч ноднин намар бараг өдөр бүр надруу залгасан. Хаалган дээр нь очиж зогсчихоод хүн оруулахгүй гаргахгүй болохоор “ирж ав” гээд намайг дуудна. Нэг хэсэг өдөр болгон очиж авдаг ажилтай байлаа. Одоохондоо гайгүйл байна. Би унага байхад нь өхөөрдөөд гэртээ оруулчихдаг байсан юм. Хөдөө явахдаа машиндаа хийгээд аваад явчихна.

Тийм болохоор муу зан сурчихаад онгорхой хаалга харагдвал л яваад орчихдог юм. Айлын хашаанд орчихоод юм хумыг нь унагаад тараагаад яваад байдаг сурагтай. Багаас нь бид “Унагалдай” гэж нэрлэсэн. “Унагалдай , Унагалдай” гэхээр нэрээ сайн мэддэг. Зуны цагт өдөр нь гэртээ ирж ус уучихаад сумын төвөөр яваад өгнө. Сумын төвөөр хаа л бол хаа явдаг.

Сарваа даага байхад нь худгаас ус авахдаа машинтайгаа дагуулаад явчихдаг байсан юм. Одоо миний машиныг дагаад араас давхичихна. Ижил сүрэгт нь байлгая гээд ноднин зун айлын адуунд сар гаруй тавив. Багаасаа адуу дагаагүй болохоор суларлаа л бол наашаа төврүүгээ гүйчих юм. Уг нь сарваа даага болдог жил нь 61-ийн гарамны тэндээс даага худалдаж аваад ижилсүүлсэн юм.

Тэр хоёр зусангаа цуг ижилсэж байтал нөгөө даага нь өөр адуу дагаад явсан даа. Уржинан зун билүүдээ Унагалдай ханиад хүрээд амьсгаадаад явж чадахаа байгаад тэгээд би баахан антибиотик , тариа хийж байж гайгүй болгож авсан. Унага байхдаа бас нэг айхтар өвдөөд эм тариа хийж байж гайгүй болсон доо.

Дааган наснаасаа эхлээд гадуур явж жаал ногоо зулгаадаг болсон юм. Эрх юм болохоор шүдлэн наснаасаа хүн хүн дээр очиж янз янзын юм идсээр байгаад муу зан сурчихсан. Одоо бүр дэлгүүрийн урд байгаа машинтай хүн дээр очоод цонхоор нь толгойгоо бараг хийчих гээд яваад байна.

Би бол уг нь янз янзын юм өгөөд байдаггүй. Сошиалд зураг явсанаас хойш хүмүүс залгаад зарах уу л гээд байгаа. Би чинь өөрөө багаас нь эрхлүүлээд өсгөчихсөн болохоор морио зарах бодол байхгүй. ”

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…