Home Дотоод мэдээ Ардын жүжигчин П.Цэрэндагва: Би хамт олондоо хүндрэл, чирэгдэл учруулахгүйн тулд эрүүл байж, ачаалал даадаг байх ёстой…

Ардын жүжигчин П.Цэрэндагва: Би хамт олондоо хүндрэл, чирэгдэл учруулахгүйн тулд эрүүл байж, ачаалал даадаг байх ёстой…

4 second read
0
0
1,229

Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай энэ жил 75 насны босго зооглосон байна. Тэгсэн ч тэрээр залуустаа үлгэрлэн гайхалтай эрүүл чийрэг, хөнгөн шингэн байж одоо ч Улсын драмын эрдмийн театрдаа өөрийн дүрээ бүтээсээр л байгаа билээ.

Учир нь гэвэл ардын жүжигчин П.Цэрэндагва гуай маань өдөр бүр бэлтгэл хийж, фитнесст тогтмол явдаг юм байна… Тэрээр хэлэхдээ: Би хамт олондоо ямар нэгэн байдлаар хүндрэл, чирэгдэл учруулахгүйн тулд эрүүл байж, ачаалал даадаг байх ёстой…гэжээ.

Гайхалтай үг, мундаг төлөвшил гэдэг л энэ дээ. Санаж явууштай. Бусдад төвөг бололгүй амьдрах, гэр бүлээ хайрлах, хамт олноо хүндэтгэх ухаан гэж энэ. Зөв хандлага гэж энэ. 🙏👏👏👏

Мөн тэрээр өмнөх ярилцлага дээрээ ийн өгүүлж байжээ. П.Цэрэндагва: “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа.

-Хүн ханиа яаж баярлуулдаг билээ, тэр жишгээс хазайгаад байх нь хаашаа юм. Би олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог. Тийм л өрхийн тэргүүн байгаа юм. Ханийнхаа тухай ярина аа гэдэг чинь Цэрэндагва төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваагийн цаад талд хатан ухаан сүлсэн ханийн минь нөмөр нөөлөг дэндүү их байдаг юм аа гэдгийг би хэний ч өмнө хэлэхээсээ тэгтлээ нэг их ичдэггүй. “Авгaйгaа магтсан хүн aдгийн тэнэr” гэлцдэг юм билээ.

Ингээд хэлчихсэнийхээ төлөө тэнэr гэж дуудуулахаасаа нэг их эмээгээд байдаг хүн би биш. Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн. Тийм учраас хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байх шив дээ. Бид хоёр уран бүтээлийн ажилд том жижиг гэлтгүй оролцох ёстой ажилдаа оролцоод явж л байна. Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…