Home Дотоод мэдээ Хар хурдаараа гүйж ирээд нэг юм шулганан хэлээд хүзүүгээр минь тэвэрсэн юм. Тэгэхэд би шууд л…

Хар хурдаараа гүйж ирээд нэг юм шулганан хэлээд хүзүүгээр минь тэвэрсэн юм. Тэгэхэд би шууд л…

6 second read
0
2
48,629

Бусдын үрсийг хайрлах, аcpaмжаас vpчлэx, тэр ч бүү хэл xaягдcан хүүхдийг ч авч хайрлан өсгөдөг сүүн сэтгэлтэнүүд энэ замбуулинд олоон. Тэд үрчилсэн хүүхдээ төөрч төрсөн үр минь гэлцэх нь олонтаа. Хайртай хүүгээ хаа байсан Якутаас олж, үрчилж аваад, түүнийгээ амьдарлынхаа баяр баясгалан болгосон нэгэн эцгийн дурсамж…

Хорин жилийн өмнө би Якутын хязгаар нутаг руу уурхайн ээлжийн ажилчнаар явж билээ.  Тэндээ нийтийн байр шиг буудалд хоёрдугаар давхарт байрлаж амьдардаг байсан бөгөөд нэг давхарт нь цаа бугын малчдын хүүхдүүдийг асардаг нэг ёсны түр дотуур байр байдаг байлаа.

Бяцхан хүүхдүүд тэндэхийн тэсэхийн аргагүй хүйтэнд  эцэг эхтэйгээ хамт отор нүүдэл хийхэд олон бэpxшээлтэй, хvнд хэцүү учраас  энд отор нүүдлийн улирлыг дуустал өвлийн туршид эцэг эхээсээ хол тусдаа амьдардаг гэнэ. Насны хувьд өөр өөр, арай том хүүхдүүд сургуульд сурч, бяцхан жааханууд нь асрагч багш нарын хараа хяналтан дор байдаг байв.

Өдрийн нөр их ажлын дуусахаар манай бригадынхан  оройн хоол ундаа хийж идээд л, үлгэр домог, элдэв зүйл ярьцгаан, зурагт үзэх нь үзэж үдшийг өнгөрүүлдэг байлаа.  Гэтэл нэг орой хэн нэг нь өрөөний маань хаалгыг аяархан тогшив.  Би босож очин хаалгаа онгойлготол 2 юмуу 3 настай гэмээр насны бумбайсан хацартай, чимхээд авмаар навтгар эгдүүтэй хамартай жаахан хүү зогсож байв.

Давирхайдчихсан аятай зарааны өргөс шиг өрвийсөн хэдэн үс нь дээшээ босчихсон, дэггүй байрын гялалзсан нүдтэй, чимхээд авмаар хөөрхөн хамраа сарталзуулан үнэрлэх нь бидний хийсэн оройн хоол будаатай жигнэсэн махтай шөлийг л мэдрээд байгаа бололтой юм.

Тэгээд би хайр хүрч түүнээс: – Чи хоол идмээр байна уу? гэсэн хүү шууд л толгой дохиод, ширээ рүү зоригтой гэгч очин сууж,  нүд ирмэхийн зуургүй л хийж өгсөн тавагтай хоолоо дуусгаж орхив. Хоолоо дуусгасан хүү шууд надыг чиглэн ирж, өөрөө өвөр дээр минь  гарч ирээд унтчихсан юм.

Нялх амьтан аавыгаа ээжийгээ их санадаг бололтой хэмээн сэтгэл минь уясан байлаа. Нэлээн өвөр дээрээ унтуулж байгаад аргагүй л авч яваад, асрагчид нь хүргэж өглөө. Би ч эхнэртэй л дээ. Гэвч  бид хоёр хүүхэдгүй юм. Хэдийгээр бурхан үр хүүхэд заяагаагүй ч гэргийтэйгээ л хамт байвал хүүхэдгүй байсан ч хамаагүй,  насан эцэс болтлоо ингээд амьдрана гэсэн бодолтой би, хүүхэдгүй амьлралдаа ч дасчихсан байлаа.

Гэвч тэр үдэш хүүг цээжиндээ тэврээд явж байхдаа сэтгэл минь нэг л тийм гэхийн аргагүй, хачин их гунигтай болж билээ. Ингээд ажиглахуйяа тэр байшин нь хэдий том,  ахуй байдал нь ч, хангамж хоол хүнсээр нэг их дутагдаж гачигддаггүй юм шиг байвч, хамгийн хачин нь энд  хүүхэд багачуудын хөөцөлдөн гүйж, дэггүйтэн орилох, баяр хөөртэй инээлдэх дуу,  ер сонсогддоггүй байлаа.

Үдэш бүр л оройн хоолон дээр өнөөх эгдүүтэй жаахан Якут хүү хүрч ирээд хаалга тогшдог  боллоо. Тэр Оросоор ярьж чаддаггүй болохоор цаа буга болох үйлдэл хийгээд л, эсвэл баавгайг дуурайх  зэргээр  хөөрхөн эгдүүтэй үйлдлээрээ биднийг инээлгэж, өөрөө ч бас  ход ход инээх нь хайр татмаар.

Ингэж байтал уурхайн ээлжийн маань хугацаа дуусаж, сүүлчийн өдөр болоход бид ачаа тээшээ  боож баглаад, замд  гарахаар бэлэн боллоо. Гэтэл хаалга зөөлхөн тогших танил  чимээ гарч, өнөөх бяцхан шинэ найз , бумбагар хацартай хүү маань орж ирлээ.

Тэр хуруугаараа намайг чиглүүлж заагаад, даллан, дуудаж дагаж явахыг хүсч байна шүү. Бид бүгдээрээ түүнийг даган явсаар, дээврийн хөндийд гарч ирэхэд, тэр  булангаас даавууны өөдсөөр ороож боосон нэг  зүйл гаргаж ирээд, амандаа зуун, дуугаргаж эхлэв.  Гайхалтай сонин ч гэмээр  дууны аялгуу тэр хавиар нэг цуурайтан, бүр моддын сэрчигнэх чимээ, шувуудын жиргээн, бас цасан шуурганы улин исгэрэх ч  чимээ сонсогдов.

Энэ дуу аялгуунд байгалийн бүхий л сүрлэг чимээ сонсогдож байсан ч, миний мэдэрсэнээр  гомдол гуниг тээсэн харyyсалтай гэгэлзсэн ая ч бас мэдрэгдсэн юм. Гэтэл хүү маань аман хуур гэдэг хөгжим тоглосон байжээ. Ингэж л бид тэр үдэш салцгаасан юм. Хэдийгээр намайг дагаж, наалдаж уйлаагүй ч, нүд нь маш гунигтай байсан даа.

Би ч Орост очоод дараагийн ээлжээ ёстой хэзээ ч тэгж хүлээж байгаагүйгээр  тэсэн ядан хүлээх завсар эгдүүтэй бумбагар хүүдээ  чихэр печень, тоглоом хувцас авч бэлдлээ. Ийнхүү хугацаа маань ч болж би хүүгийн амьдардаг дотуур байранд шууд хүрч ирсэн ч, манай бумбагар хүү алга байлаа.

Хүү минь гурван настай болсон ч ээж аав нь тундрт үрэгдэж өнчиpсөн болохоор, өөр асрамжийн газар руу шилжээд явчихсан байлаа.  Би түүнд маш их дассан гэдгээ зүрхний гүнээс мэдэрч, сэтгэл минь маш ихээр өвдөж, шууд л тэр асрамжийн газрыг  нь заалгаж яваад очлоо доо.

Асрамжийн газарт намайг  явж ороход тэр надыг харуутаа л, гараа дэлгэн хурдтайгаар гүйж ирээд, Якутаар ямар нэг юм  шулганан хэлээд хүзүүгээр минь тэвэрсэн юм. Тэгэхэд би шууд л: – Энэ бол миний хүү ! Би хүүхдээ аваад явлаа, хүүгээ хамгаас илүү их хайраар хайрлана…

Тэгээд л ээлжийнхээ ажлыг ч дуусгалгүй, удирдлагадаа учир байдлаа танилцуулж, ажлаасаа чөлөө авлаа.  Би эхнэртээ урд нь энэ Якут хүүгийн үүх түүхийг бүгдийг нь ярьж өгсөн  болохоор, түүнийг ятгах шаардлага байсангүй. Шууд л бэлтгэлээ базаад аваад, бумбагар хөөрхөн хүүгээ авахаар буцаад Якут явж билээ.

Миний бумбагар хацартай навтгар хөөрхөн хамартай, харахаар л хайр хүрэм эгдүүтэй хүүгийн нэрийг Толлуман гэдэг бөгөөд Якутаар Зориг гэсэн утгатай байлаа. Ингээд Эхнэр бид хоёр түүнийгээ Толя гэж дууддаг болсон юм. Бидний Толюшка хүү бид хоёрын  амьдарлын баяр баясгалан, ганц нар минь болсон юм даа!

Тиймээ! Хэдийгээр Ази зүстэй ч миний хүү наддаа буцаж ирсэн төөрч төрсөн үр минь гэж итгэдэг. Хүүгээ л хүлээж амьдарч, хүүгээ олж авсан гэргий бид хоёр хамгийн жаргалтай.Үгүй ээ бид гурав гурвуулаа жаргалтай, бас азтай.. хэмээн нэгэн Орос эцэг дурссан юм.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…