Home Лайфстайл ” -Эрэгтэй хүний амжилтын нууц эхнэр байдаг бол уналтын нууц нь нyyц aмрaг нь байдаг шүү залуусаа”

” -Эрэгтэй хүний амжилтын нууц эхнэр байдаг бол уналтын нууц нь нyyц aмрaг нь байдаг шүү залуусаа”

6 second read
0
0
25,583

Монголын урлагийн тогоонд албан ёсоор чaнaгдaж олон арван кино дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж чадсан чадварлаг жүжигчин Э.Ууганбаяр ойрын хэдэн жил кино урлагаасаа хөндийрч улмаар шоу контентийн хөтлөгчөөр дагнах болсон билээ.

Хөтлөгч Ууганаа болон түүний хамтрагч Анхаа нар Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох The Voice of Mongolia, Авьяаслаг Монголчууд зэрэг үндэсний хэмжээний шоуг хөтөлж үзэгчдийнхээ хайрыг татсан төдийгүй өөрсдийгөө дархалсан юм.

Тэр хэрээрээ түүний хөтлөх ур чадвар ч нэмэгдэж Монголдоо хамгийн эрэлттэй буюу өндөр тарифтай хөтлөгчийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрээр анх Буруу эргэлт, Амьдралд тавтай морил, зэрэг уран сайхны киноны гол дүрийг бүтээснээр үзэгч түмэндээ танигдсан байдаг.

Жүжигчин, хөтлөгч Ууганаа маань хайрт гэргий Уянгатайгаа 2001 онд Соёл Урлагийн Их Сургуульд ороод танилцаж байжээ. Тэд хамгийн сүүлд Амьдралын амт, Валентены захидал зэрэг кинонд хамтарч тоглосон билээ. Өдгөө тэд 3 сайхан хүүхдийн аав ээж болон гайхалтай сайхан амьдарч явна.

Хөтлөгч Ууганаа нэгэн ярилцлагынхаа үеэр “Эрэгтэй хүний амжилтын нууц эхнэр байдаг бол уналтын нууц нь нyyц aмрaг нь байдаг шүү залуусаа” гэж байжээ. Хөгжилтэй сонсогдох авч үнэхээр үнэн зүйл хэлжээ.

Тэрээр гэр бүлээ хэнээс ч дутахгүй сайхан авч явж, хайраар дүүргэсэн Монголын залуу аавуудын үлгэр жишээ төлөөлөл билээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…