Home Лайфстайл -Хоолойны мах хэрэгтэй эрхтэн, авхуулбал биеийн өсөлт зогсоно гэдэг. Авхуулах хэрэгтэй юу, эсвэл?

-Хоолойны мах хэрэгтэй эрхтэн, авхуулбал биеийн өсөлт зогсоно гэдэг. Авхуулах хэрэгтэй юу, эсвэл?

20 second read
0
0
521

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан эмч зөвлөж байна.
-Хоолойны мах хэрэгтэй эрхтэн, авхуулбал биеийн өсөлт зогсоно гэдэг. Авхуулах хэрэгтэй юу, эсвэл?

-Хоолойны махыг авхуулаад өсөлт зогсохгүй. Гэхдээ илүүдээ гарсан эрхтэн бас биш. Хоолойны махны бүтэц тунгалгийн зангилаанууд байдаг. Тунгалгийн зангилаа болон тунгалгийн систем нь дархлааны систем. Хүний нийгмээр бол дотоодын цэрэг, цагдаа гэсэн үг. Тэгэхээр хоолойны махыг том дүүргийн цагдаагийн хэлтэс гэж ойлгож болно. Амьсгалын зам, хоол боловсруулах зам руу гаднаас агаартай болон хоолтой орж байгаа гаднын бүх хорт бодис эхний байдлаар шимэгдэж, түүгдсэн нь хоолойны махан дээр ирж байдаг. Тэгэхээр аль болохоор авхуулахгүй, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гэхдээ яах аргагүй авхуулах тохиолдол бий. Хоолойны махны эмийн гол эмчилгээ нь пенициллин байдаг. Пенициллин бол Флеминг гэдэг докторын XX зуунд гаргасан хүн төрөлхтний хамгийн том нээлтийн нэг. Зөвхөн хоолойны мах ч биш, энэ антибиотикийг гаргатал хүмүүс нянгийн эсрэг, нян дийлж, устгаж чадах хүчтэй эмийг хэдэн мянган жилийн турш бодож олж чадаагүй. Пенициллин анх гарч ирэхэд гудамжид хүртэл рекламдаж байсан. Үндсэн гол эмчилгээ болох пенициллин G-г 21 хоногт нэг удаа тарьдаг. Гайгүй эмийн эмчилгээ авч болохоор үед эхний 10 хоног нь ампициллин юм уу, пенициллин уугаад, араас нь яг дууссан өдрөөс нь тоолоод яг 21 хоног пенициллин G-г нэг удаа хийх ёстой. 12 хүртэлх насны хүүхдэд 1.2 саяар хийж болно. Харин 12-оос дээш насны хүүхдэд 2.4 саяар 1-2 жилийн турш хийгээд, давхар хүүхдээ чийрэгжүүлэх, хоолойг нь хүйтэн усаар зайлах, витаминжуулах, сайн амраах зэргийг хийхэд гайгүй болдог. Хагалгаа хийхээс өөр аргагүй болдог хэдхэн тохиолдол бий. Нэгдүгээр, хоолойны мах нь өөрийн үүргээ гүйцэтгэж чадахаа больсон, хөвсийгөөд идээ бээр цугладаг, өвчний үүр болчихсон, яаж ч эмчлээд эмчлэгдэхгүй үед мэс заслаар авдаг. Хоолойны мах хөвсгөр бүтэцтэй, нүх ихтэй байдаг тул тэр болгонд нь идээ хуримтлагддаг. Хэчнээн эмчлээд ч идээ байж байдаг, зүгээр боллоо гээд хоолойны махан дээр нь дарахад идээ гарч байдаг тохиолдолд өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт. Бага насны хүүхдийн дунд ажиглагддаг чихний үрэвсэл хоолойны махнаас мөн болдог. Хэвийн үедээ маш жижигхэн үрэвсэлгүй байх ёстой хоолойны мах үрэвсээд ирэхээр хэвийн хэмжээнээсээ хэд дахин том болдог. Энэ үед зөөлөн тагнайн хоёр нугалааны хооронд нуугдаж байдаг юм гарч ирдэг. Халуурах, хоолой өвдөх, юм залгиж чадахгүй болох эргэн тойрны тунгалгийн булчирхайнууд томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Бага насны хүүхдүүдийн хувьд чихний үрэвсэл болж идээлж, хэнгэргэн хальс цоорч, сонсгол муудах нэг том шалтгааны нэг нь хоолойны махны томролт. Яагаад гэвэл гадар чих явж байгаад мембранаар битүү байгаад, дунд чих явдаг. Дунд чихний хөндий нь Евстахын гуурсаар дамжаад залгиурын хөндийтэй холбоотой байдаг. Хоолойны мах яг залгиурын хэсэг дээр томорчихоор энэ сүвийг бөгөлдөг. Энүүгээр илүүдэл салст, шингэнүүд нь гадагшлаад, агаарын даралт өөрчлөгдөж байх ёстой байтал таглаад битүү нүх болгочихдог. Битүү нүх болчихоор үрэвссэн хоолойны махнаас ч нүх рүүгээ ороод идээ үүсгэдэг. Энэ тохиолдолд хоолойны мах их өвдөхгүй, үрэвсэхгүй байсан ч дунд чихний үрэвсэл үүсгээд байдаг тул авахаас өөр аргагүй болдог.

-Хоолойны махыг аваад эргэж ургадаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Эргэж ургахгүй. Бүр угаар нь авчихдаг. Тэгэхээр бүр байхгүй болно гэсэн үг.

-Тэгэхээр дахиж хэзээ ч өвдөхгүй гэж ойлгож болох уу?

-Бас яг тийм биш. Байхгүй болсон хоолойны мах өвдөхгүй. Гэхдээ залгиур, зөөлөн тагнай, хүүхэн хэл өвдөж болно. Тийм учраас яг санаагаар болдог бол хоолойны мах авхуулахаас бүтэн жилийн өмнө пенициллин жи-г хийгээд, нэлээд эрүүлжүүлээд, хоолойныхоо махыг авхуулсны дараа дахин нэг жил хиймээр байгаа юм. Тэгж байж зөвхөн хоолойны мах биш, залгиур, зөөлөн тагнай тэр орчмын тунгалгийн буюу дархлааны системийг эрүүлжүүлэх юм. Дахин хэлэхэд энэ бол их жижигхэн өвчин, хоёр, гурав хоног халуураад эм өгөөд зүгээр болчихож байгаа юм шиг санагдаж байгаа боловч сайн эмчлэхгүй бол зүрхний дотор гадна давхарга гэмтдэг, үе мөч, бөөр, элэг бүх системийн өвчин ихэнх нь хоолойны өвчнөөс үүсдэг. Аспирин, парацетамол уугаад тав хоног пенициллин тариад зүгээр болчихдог өвчин биш. Тиймээс хоолой өвдсөн тохиолдолд заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Гэрийн нөхцөлд 21 хоног хоног тариад байж болох уу. Заавал эмчийн хяналтад хийлгэх ёстой юу. Удаан хийлгэхэд сөрөг нөлөө юу юу?

-Над дээр пенициллин жи-г долоо хоногт хоёр удаа тариулсан гээд 46 настай эмэгтэй үзүүлж байсан. Ядарч байна пенициллин жи тариулъя гээд хэсгийн эмнэлэгтээ долоо хоногт хоёр удаа тариулсан гэж байсан. Үүнээсээ болоод бие нь бүүр муудсан юм билээ. Пенициллин жи бол ядаргааны тариа биш. Хавар, намар дархлаа сайжруулах гэж хийлгэдэг тариа бүүр ч биш. Ерөөсөө пенициллин G 21 хоногт үйлчилдэг. Ердийн пенициллин бол 6-8 цаг болсны дараа тал нь задраад, биеэс гараад явчихдаг. Харин пенициллин жи 21 хоногийн турш хүний биед эргэлдээд, нянг дарангуйлж байдаг. Тэгэхээр ядаргаатай ямар ч хамаагүй нянгийн эсрэг бэлдмэл. Мөн гэрээр тарьж болохгүй. Хэсгийн эмнэлэг дээр сувилагчаар тариулах хэрэгтэй. Их өтгөн тариа судас руу оруулсан тохиолдолд шоконд орох эрсдэл байгаа. Бүр амь насанд ч аюултай. Удаан хийхэд муу тал бий. Жишээлбэл, мөөгөнцөр гарч болно, мөн бүдүүн гэдэсний бактери дарангуйлснаар амархан гүйлгэдэг болно. Сайн тал нь гэвэл бусад нянгийн гаралтай өвчнүүдийг хатги, батга зэргийг дарж өгнө.

-Миний хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн. Гар хөл байнга өвддөг. Хоолойны махаа авахуул гэсэн. Заавал авахуулах ёстой юу. Цус багадалттай болохоор айгаад байна л даа?

-Цус багадалттай бол авхуулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хоолойны махаа авахуулахаас өмнө цус төлжүүлдэг эм ууж болно. Дашрамд хэлэхэд, Монголд гурван эмэгтэй тутмын нэг нь төмөр хомсдолын цус багадалттай байдаг. Яагаад гэвэл сарын тэмдэг их ирдгээс болж цусаа нөхөж чадахгүй байх нь бий. Мөн төрх үед цус их алдаж, түүнийгээ нөхөж чадаагүй байдаг. Тэгэхээр төмрийн бэлдмэлийг ууж байх хэрэгтэй. Тэр нь аль болох фолийн хүчилтэй байвал зүгээр. Цус багадалттай байсан ч сарын тэмдэг ирэхээс өмнөх үеэс эхлээд дуусах үе хүртэл заавал төмөр нөхөж уух хэрэгтэй. Төмөр хомсдолын цус багадалтыг эмчлэхгүй байснаас ходоод муудаж, ходоодны салстад нөлөөдөг . Цус багадалтаас илүү цусны бүлэгнэлийг анхаарах хэрэгтэй. Цусны бүлэгнэлийн шинжилгээ хийлгэ.

-Хоолойны маханд цахилдаг сайн гэдэг. Ялангуяа дөнгөж ургаж байгаа шинэ цахилдаг идэж, шүүсийг нь уух сайн гэж сонссон. Хоолойны махыг авхуулахгүйгээр эдгээдэг гэх юм. Энэ үнэн үү?

-Дахин хэлэхэд аспирин, пенициллин-жи хоёрыг хэрэглэх ёстой. Цахилдаг хоолойны махыг анагаахад туслахгүй. Цахилдгийг сайн боловсруулж байж ардын эмнэлэгт хэрэглэдэг. Цахилдаг бол яргуйтай адил халуун чанартай ургамал. Тиймээс хоолойны мах томтой хүүхэд, багтраа, зүрхний өвчтэй хүмүүс ууж хэрэглэвэл багтрах, астма, зүрхний өвчин хөдлөх гаж нөлөөтэй.

-Миний ангина зүрхэндээ ороод удаж байна. хоолойны махнаас арчдас өгөхөд вирус гардаг.Зүрхний эмчийн заавраар пенициллин жи байнга хийлэгдэг ч үр дүн өгөхгүй юм. Өөр ямар эмчилгээ хийлгэж болох вэ?

-Хоолойны махнаас арчдас өгөхөөр вирус гарна гэж байхгүй. Бетта стрептококк нян байх. Тэр нь зүрхэнд нөлөөлдөг. Пенициллин жи хийлгэж байгаа нь сайн. Гэхдээ хоёр жилийн турш 21 хоногт нэг удаа хийгээд байхад хоолой өвдөөд байгаа бол хоолойны махаа авхуулахаас өөр аргагүй гэсэн үг. Хоолойны махаа авхуулсны дараа дахин нэг жил пенициллин жи хийлгэсний дараа өвчин зүгээр болж, бусад эрхтэнд нөлөөлөх нь гайгүй болно.

-Ангинатай, зүрхний өвчтэй хүн бассейнд хичээллэж болох уу?

-Болно. Тэгэх тусмаа сайн хичээллэх хэрэгтэй. Гэхдээ хавар, өвлийн сэрүүн цагт бассейнд орсныхоо дараа биеэ сайн хатааж, дулаан хувцаслаж гарах хэрэгтэй. Хоёр, гурван жил бассейнд тогтмол сайн хичээллэвэл аспирин ууж, пенициллин жи тариулснаас илүүтэй эдгэрч магадгүй.

-Хоолой нь өвдсөн нэгнээ манайхан шээсээрээ зайл, шээсээр ороо, чонын хэл хэлэн дороо тавихаар зүгээр болдог гэж хэлдэг. Амьтны эрхтнийг нааж хэрэглэх нь хэр зөв бэ?

-хоолойны махыг амыг нь ангайлгаад эгч урдаас нь харахад харагддаг. Хэрвээ хажуугаас нь харвал зөөлөн тагнайн урд, бүр их гүнд байрладаг. Хоолойны арьсны гадна чонын хэл ч юм уу, спиртийн комперсс юм уу, шээс тавиад арьсыг арьсан доор байгаа өөх, булчин, хэлийг бүгдийг нь нэвт өнгөрөөд хоолойны маханд нөлөөлнө гэж байхгүй. Тэр хэсгийнхээ арьсыг үрэвсүүлж, улайлгахаас биш хоолойны маханд нөлөөлөхгүй. Хоолойны махыг үүсгэж байгаа ганцхан сонгомол бактери байдаг. Тэр нь стрепококк. Элкетрон микроскопоор сая дахин томруулж харахад хүзүүний зүүл шиг харагддаг. Хүн бүрийн хоолойг өвтгөдөг, айхтар хоруу чанартай чанартай бактери. Хоолойгоор дамжаад зүрх, үе мөч, бөөрөнд гэх мэт хүний холбогч эд хаана байна тэр бүх эрхтнийг өвтгөдөг. Гэтэл хүний бүх биед холбогч эд байдаг.

-Хэлний өнгөр бэржийх нь юутай холбоотой вэ?

-Хэл бол ходоод хэдсэний замын өвчлөлийг таних оношилгооны хэрэгсэл гэж анагаах ухаанд үздэг. Гэхдээ аль хэсэг нь гэдгээс их шалтгаална. Жишээ нь, хоёр хажуугаас нь бэржийгээд, шүдний ор гараад пэмбийгээд байвал бөөр муу, хэлний үзүүр хэсгүүдээр жижигхэн бор хар туяатай цэгүүд гарвал зүрх муугийн шинж. Харин гол хэсгээрээ, ялангуяа уг рүү нь том том бэржгэртэй өнгөртэй байвал бүдүүн гэдэсний үрэвсэлтэйн шинж. Үндсэн их биеийн хэсэг нь хуулсан юм шиг өнгөргүй болоод, улаан ягаан болоод байвал ходоод муу байна гэдэг. Гэхдээ энэ бол өнгөцхөн үзлэгийн онош. Үүнээс цааш шинжилгээ хийлгэж, эмчид үзүүлж оношоо тодотгох хэрэгтэй. Хоолоо зөв тохируулж, бага болгох хэрэгтэй. Хоол ихэдсэн үед хэл өнгөртөх нь бий.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…