Тэртээ 2013.02.14ний орой УБ.Паласын концертын их танхимд Зүрхрүү тоглолтоо эхлүүлээд эхний гараагаа хийчихээд тайзны хойно орж ирэхэд утас дуугарч ээж маань сэxээнд орлоо гэдэг мэдээ ирэв.
Тайзны ард түмэн амьтан бужигнаж үзэгчид хөөрч баясан дуулалдсаар тоглолт дуусахад Мөнгөөнөө Хаку 2.т учраа хэлж үлдсэн ажлаа цэгцэлчихээрэй гэчихээд Мөөгий бид 2 тоглолтын хувцасан дээрээ шууд гадуур хувцасаа углаад гарч гүйлээ. Эмнэлэг дээр ирэхэд ээж маань ухаангүй. Маргааш нь шууд орон нутгийн тоглолтоор гарах байсан ч ээжийгээ орхиод явж чадсангүй.
Энэ үед сайтууд Дижитал хамтлагийнхан тоглолтынхоо орлогыг булаацалдаж зодoлдooд орон нутгийн тоглолтоо цуцлав гэж бичицгээж байв. Хэд хоногоос ээж ухаан орсон ч заримдаа хүн танихгүй эсвэл учир холбогдолгүй зүйлсийг асууж ухаан нь орон гаран болсон байв. Заримдаа зүв зүгээр болчихоод амруу нь хоол цай халбагадаж өгөнгөө та тэд хоног унтлаа шүү дээ гээд ярихаар хммм тиймүү ямар сонин юм бэ ёстой сонин юмаа гээд гайхаад ярина.
Тэгж байснаа бие нь сулраад тэнхээгүй болчихно. Найман сар ээжийнхээ дэргэдээс холдолгүй улсын, хувийн эмнэлэгээр үүрч дүүрч гүйсэн ч өдрөөс өдөрт дордсоор байв. Тэр нэг оройг огт мартдаггүй юм. Өдөржин гадуур явж байгаад ороод иртэл ээж хүн танихгүй байсан мөртлөө намайг нэг их том харснаа толгойгоо өндийлгөж ирээд хошуу нь цорвойж ишш миний муу хүү гэснээ уйлахнуу гэлтэй хамар нь сарталзаж амьсгаа нь түргэсээд миний хүүд хоол цай өгсөнүү гээд өндөлзөөд байж билээ.
Эх хүний үрээ гэх сэтгэл өөрийн ухаан нь бүдэгхэн хэрнээ хүүгээ өлсөж цангахвий гэж зөнгөөрөө санаа нь зовж байдгийг хараад зүгээрээ ээжээ хүү нь хоолоо идсэн гэж хэлчихээд ариун цэврийн өрөөнд хэсэг суугаад гарч ирсэн. Олон хоног сараар өвчинд шаналсан ээжийнхээ эм тариаг тасалдуулахгүй гэсэндээ уран бүтээлч найз нөхөд ах дүүсээ цуглуулж циркд хандивын тоглолт зохион байгуулан зээлээр билетээ тараагаад танхим дүүрэн үзэгч үзсэн боловч билетний мөнгө нь орж ирэлгүй циркийн түрээсээ арай гэж нэг юм төлж барагдуулсан.
Түрээсийн нэг өрөө байрныхаа буйдан дээр ээжийгээ хэвтүүлээд нэг л өдөр сайжраад босоод ирнэ дээ гэж итгэсээр хичээсээр байсан боловч намрын хүйтэн шөнө ээжийгээ алдсан даа. Хүн бүхэнд vхэл хагацал жаргал зовлон энэ амьдралд учрах ёстой бүх л зүйл учирна. Чи илүү зовоод бусад нь жаргаад байгаа гэж бүү бод. Ил гаргахгүй залгидаг нулимс инээдээр нуудаг гуниг харуусал бидний хэнд ч бий. Эцэст нь та бид нэг л амьдраад эндээс явна. Энэ богинохон хугацаанд нэгнээ хэмлэж сэмлээд яахав дээ.