Home Дотоод мэдээ Амжилт хүсэхийн оронд “Хэн ч мөнгө төлөөд энэ самбар дээр юмаа тавиулж чадна” гээд сууж байгаа хүмүүс…

Амжилт хүсэхийн оронд “Хэн ч мөнгө төлөөд энэ самбар дээр юмаа тавиулж чадна” гээд сууж байгаа хүмүүс…

13 second read
0
2
3,536

Энэ оны 9-р сарын 11-нд хоёрдогч зах зээл дээр IHC койн арилжаалагдаж эхэлснээс хойш нэг сар боллоо. IHC буюу “Inflation Hedging Coin” нь нээлтээ хийснээс хэдхэн минутын дотор нийтдээ 100 тэрбум ширхэг койныг зарсан байна. Энэ нь одоогийн байдлаар нийт 10 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. 

Одоогийн байдлаар уг койны ханш анх IEO хийхдээ гарсан 0.30 төгрөгтэй харьцуулбал 2000 хувиар өсч 6.2 төгрөгт хүрчээ. Энэ нь авсан хүмүүст маш том боломжийг нээж өгөөд байгаа бөгөөд дунджаар оруулсан мөнгөө 20 дахин нугалсан гэсэн үг юм.

Ямартай одоогоор IHC нь Олон улсын төвлөрсөн бус биржүүд болох ApeSwap, PancakeSwap​ дээр гараад байгаа бөгөөд гадны зах зээлд танигдахын тулд багийнхан маш их чармайлт гаргаж бүх арга хэмжээг авсаар л байна.

Өнгөрсөн долоо хоногт “Их бит” компанийнхан койноо олон улсад таниулах ажлын хүрээнд, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтэй Вайлдер (Deontay Wilder)-тэй хамтарч ажиллахаар болсон нь ханшийн өсөлтөд ихээхэн нөлөөлж буй.

IHC платформыг Мөнхжин, Гантиг, Идэр-Од, Мөнх-Эрдэнэ, Баярсайхан зэрэг залуус үүсгэн байгуулжээ. Эдгээр эрхмүүд Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ бараг 30 хувийг асар богино хугацаанд хэвлэн гүйлгээнд оруулсан нь зардлыг өсгөж, улсын өрийг нэмэгдүүлэхэд хүргэсэн явдлаас болж IHC-ийг гаргахаар төлөвлөсөн байна. Тэд энэхүү шинэ койноо ашиглан дээрхтэй адил явдлыг дахин давтуулахгүй байхыг зорьжээ.

Тэдний гол хүсэж байгаа зүйл гэвэл Монголчуудыгаа эрсдэлээ тооцоолж арилжаанд оролцохыг уриалсаар л байна. /Хэзээ ч битгий байр, машинаа заран оролцоорой/

Харин энэ асуудал дээр Улаанбал нэвтрүүлэгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу дараах байр сууриа илэрхийлжээ.

Анхны арилжаанд нь амжаагүй ч хоёр дахиас нь аваагүй “Их койн” өнөөдөр 6.2 төгрөг даваад явж байна. Арван саяар орсон хүмүүс одоо 200 саятай болчихсон байна гэсэн үг. Акулууд нь түрүүлж залгиад эрэлт үүсгэж үнийг нь өсгөж байгаа гэх мэт олон зүйлээр хардаж болох ч энэ өсөлтөөс ашиг хийсэн, хийж байгаа жижиг загас, жараахайнууд мундахгүй.

Гучин секундэд 30 тэрбумыг босгосон залуус инфляцийн өөдөөс босгож тавьсан төслөө хүчитгэж бататгахын тулд гадаадыг зорьсон. Гадаадаас хөрөнгө татъя гэвэл гадаадууд шигээ л сурталчилгаа, пиар хийнэ. Заавал хийнэ. Амжилт хүсэхийн оронд “Хэн ч мөнгө төлөөд энэ самбар дээр юмаа тавиулж чадна” гээд сууж байгаа хүмүүс бол түрүүлж гүйснийгээ гүйцэлгүй хоцорчихоод араас нь шинжээд элдэвлэж байдаг нөгөө л жонгинуурууд. Зөв буруу, сайн муу аль нь ч бай тэд бол анхдагчид. Амжилт хүсье. Зорьсондоо хүрэх болтугай. #IHC

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…