Монгол Улсад үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж эхэлж байсан үеийн зурагнаас. 1980-аад онд улсын орлогын 35 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байжээ.
Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь болох Аж үйлдвэрийн комбинат 1934 онд байгуулагдсан цагаас эхлээд хүнс, хувцас хэрэглэл зэрэг гол хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх хэмжээнд хөгжжээ.
80-аад оны сүүлчээр БНМАУ-ын ДНБ-ний өсөлтийн жилийн дундаж 5.1 хувьтай байв. Тухайн үед Монгол улс нь бүх үзүүлэлтээрээ хөдөө аж ахуй-аж үйлдвэрлэлийн эдийн засагтай орон гэж тооцогдож байв.
1985 оны статистикаас харвал БНМАУ-ын үндэсний нийт орлогын 32.4 хувийг аж үйлдвэрлэл, 18.3 хувийг хөдөө аж ахуй, 4.9 хувийг барилга бүтээн байгуулалт, 11.1 хувийг тээвэр ба харилцаа холбоо, 31.6 хувийг дотоод худалдаа болон үйлчилгээ, 1.6 хувийг бусад салбар бүрдүүлж байжээ.
Гар аргаар хивс нэхэж байгаа нь (1961 он)
Нэхий хүрэм
Хиамны үйлдвэрлэл
Анхны “тетра-пак” савлагаатай сүү
Савласан аарцны үйлдвэр
Ангилсан мах
Бялууны үйлдвэрлэл
Шилэн савлагаатай тараг
“Наадам” чихэр
Үзэмтэй үрэл
Жигнэмэгийн үйлдвэрлэл
Чихрийн цуглуулга
Хийжүүлсэн ундаа
Өрмөнцөртэй жигнэмэг
Амтат шагшуурга
Шоколадтай зөөлөн чихрийн үйлдвэрлэл
“Хотол” бялуу
Сүү цагаан идээний бүтээгдэхүүнүүд
Шар айргийн үйлдвэрлэл
Үйлдвэрийн дамжлага
Ноосон утас тэврэн зогсоо ажилчин