
Бид зарим зүйлийн нэршлийг эх хэлээрээ мэддэггүй. Жишээ нь: Нахайд ургасан НАХАЛ гэж мэдэх үү? Нахай гэж хаана байдаг, Нахал гэж юу байдаг талаар мэдэх үү?
Нахай гэж доод уруулын хонхорыг хэлдэг. Уг гарвал нь түрэг үг гэнэ. Харин нахайд ургасан сахлыг нахал гэдэг байна. Уйгурууд ч нахайн сахлыг НАХАЛ гэдэг ажээ. Монголчууд нахал гэхээс гадна бас ООЧ гэдэг. Буян тоссон тос нэвчмэл гэх бэлгэшээлээр Монгол өвгөд ооч сахал тавих дуртай байжээ
Эрт үед Манжийн хаан Хятад, Монгол хоёр түшмэлийн мэргэн сэцнийг сорих, улмаар ухаанд нь дүйцүүлж хэргэм зэрэг олгохоор болжээ. Тэгсэн тэд тэнцжээ. Эцэст нь “танай хошуу аль хэр олон хүнтэй вэ?” гэхэд Хятад түшмэл толгойгоо тойруулан илэв гэнэ. Энэ бол “манайхан толгойтой үснээс олон” гэх утга аж.
Харин Монгол түшмэлийн ээлж болоход ооч сахлаа имэрч гэнэ. Манжын хаан Монгол түшмэлд нь хишиг хэргэм хүртээжээ. Учир нь: Толгойтой үс олон ч Тонгopгоор хyсаж хаядаг. Оочийн сахал цөөхөн ч Ондоо хүний гар хүргүүлдэггүй гэх утгыг илтгэжээ гэх домог буй.
Доод уруулын хонхорхойг нахай, тэнд ургасан сахлыг Ооч гэхээс гадна нахал гэдэг нэршилтэй юм. Монгол хэл маань 1сая орчим үгсийн сантай баялаг сайхан хэл боловч, өнөө үеийн хүмүүс дөнгөж 100-300 үг л ашигладаг байна.