Home Сонин хачин Жигтэйхэн хөөрхөн гөлөг авчлаа гэсэн ч 3 сарын дараанаас хайртай амьтан нь нохой ч биш aйдcыг нь төрvvлжээ…

Жигтэйхэн хөөрхөн гөлөг авчлаа гэсэн ч 3 сарын дараанаас хайртай амьтан нь нохой ч биш aйдcыг нь төрvvлжээ…

12 second read
0
0
662

Эгдүүтэй хөөрхөн нохойн гөлөг тэжээж өсгөн, нохойтой болохыг мөрөөдсөөр арай гэж хүслээ биелүүлтэл…..  Авч тэжээсэн гөлөг нь нохой биш өөр амьтан байжээ.

Гэрийнхэнээ арай гэж зөвшөөрүүлж чадсан залуу охин нохойн гөлгөө худалдаж авахаар хязгааргүй их баяр хөөр болж байлаа. Ингээд амьтаны дэлгүүрээс Японы “Spitz” гөлөг авахаар очсон байна. Гэтэл баяр хөөр дээр нь аз нэмж, түүний дуртай  үүлдрийнх гөлөг байж байлаа.

Бөөн баяр  340 фунт стерлингээр худалдаж авсан гөлгөө тэврээд харьсан байна. Гэвч хэдэн сарын дараа юу болсон гэж санана. Эхлээд аз жаргалтай эзэн гөлгөө жимс, чанасан тахианы хөл, өндөр чанартай нохойн хоолоор тэжээж, өдөр шөнөгүй тэвэрч, эрхлүүлэн үнсэж өвөртлөн унтаж байв.

Тэгсэн гөлөг нь 3 сар болов уу үгүй юу өгч буй хоолнуудыг нь голж идэхээс татгалзаж эхлэв. Үүний дараа удалгүй сэжиг бүхий бас нэг зүйл гарав. Учир нь нохойн гөлөг маань ганц ч удаа хуцах гэж оролдоогүй гэнэ шүү.

Ингээд зогсохгүй түүний үс маш уртаар ургаж эхэлсэн байна. Гэсэн ч бүсгүй тэжээвэр тэр амьтандаа жигтэйхэн их хайртай бөгөөд, нохой гэж итгэсээр л байлаа. Дахин жаахан хугацаа өнгөрөхөд бусад айлын нохой өөрийнхөөс нь нэг л өөр араншинтай, тэс өөр үйлдэлтэйг анзаарч эхлэв.

Яг энэ үеэс таньдаг хүмүүс болон бусад хүмүүс “энэ бол нохой биш” гэх болов. Ингээд “Spitz”- ийн эзэн хэдий нохойндоо хайртай ч гэсэн үнэнийг мэдэхээр шийдэж амьтаны хүрээлэн орохоор болов. Тэнд очсоноор бүх үнэн тодорхой болов.

Борлуулагчид бүсгүйд нохой биш, цагаан үнэг зарсан байв. Тэр хөөрхөн цагаахан ноосны бөмбөг шиг эгдүүтэй амьтан бол жинхэнэ хойд туйлын үнэг байжээ. Гэсэн ч бүсгүй анхнаасаа л хайртай байсан тул тоосонгүй.

Харин махны төрлийн хоол өгч аминдаа л асарч хайрлаж байлаа. Харамсалтай нь  орон сууцанд амьдрах нөхцөл нь нас биед хүрч яваа ХОЙД ТУЙЛЫН ЗАЛУУ ҮНЭГЭНД   огт тохирохгүй болж ирсэнээр томоохон бэрхшээл үүсчээ.

Учир нь эрс тэс хүйтэнд амьдрах ёстой заяагдсан уг амьтанаас маш тааламжгүй үнэр гарч эхэлсэнээр охин үнэг хоёр гэрийнхэндээ ад үзэгдэж эхлэв. Тэр үнэр бол байгалиас заяасан хойд туйлын амьтанд байх ёстой үнэр байлаа.

Гэвч одоо яалтай. Хүмүүс амьтаны хувь заяаг мөнгөөр худалдсанаас хойш. Шyдapга бус шyнaлтай хүмүүс зориуд Арктикийн үнэгийг лyйBраар ангyyчлан авчирч зулзагыг нь “spitz”-ийн гөлөг хэмээн заржээ.

Тэд амьтаны хүрээлэнд үнэгээ зуучлахаас төвөгшөөсөн ч юмуу, ямартай ч охинд зарсан байна. Харин амьтаны хүрээлэнд бол мэргэжилтэнүүд  туйлын үнэгийг тохиромжтой хоолоор хооллож, амьдрах орчинг бүрдүүлэх боломжтой.

Ингээд хэсэг хугацаанд охин маань үнэгээ өөрөөсөө холдуулахгүй гэж гvрийсэн ч яах ч аргагүй байгалийн хууль, гэр бүлийн хаBчлага хоёрт шахагдан хайртай нохойгоо (үнэгээ)нулимс дуслуулсаар амьтаны хvрээлэнд аваачиж өгөх зам үлджээ.

Хэдийгээр хойд туйлын ихэмсэг зэрлэг үнэг ч гэсэн, эзэндээ маш хайртай байлаа. Учир мэдэхгүй амьтан болохоор эзнээсээ хагацах нь түүнд томоос том цохилт болжээ. Охин үнэг хоёрын хагацал өрөвдмөөр байсан ч ойр ойрхон гөлгөн (үнэг) дээрээ очдог гэсэн шүү. Амьтаны хувь заяаг ч, бүр бүх зүйлийг мөнгөөр хэмжигсэд манай гариг дээр дэндүү олон юм даа.

Эх сурвалж: https://www.goanimals.com/

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Сонин хачин
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…