Home Дотоод мэдээ Кассны бүсгүй, задгай мөнгө алгаа, та одоо ганцхан бууз идчих гэсэн чинь Баянаа аварга – Би ямар гахай юм уу гэж yyрлажээ.

Кассны бүсгүй, задгай мөнгө алгаа, та одоо ганцхан бууз идчих гэсэн чинь Баянаа аварга – Би ямар гахай юм уу гэж yyрлажээ.

4 second read
0
0
11,876

Нэг удаа Баянаа аварга нэлээд өлсөж яваад нэг гуанзанд орж хоол идэхээр болжээ. Ямар ямар хоол байна гэж сүрхий асууж байснаа, сайхан Монгол хоол иднээ гээд бууз захиалжээ.

Аварга ч идэж эхлээд л vйлчлэгч нар ч ар араас нь жигнээд л жигнүүр жигнүүрээр нь зөөгөөд л байж, аварга бууз идээд цадахгүй мэт сэтгэгдэл төрүүлж юу ч болоогүй мэт идээд л байж. Тэгээд нэг мэдсэн 99 ширхэг бууз идчихжээ.

Тэгээд тооцоогоо хийхээр болж касс дээр нь очоод 99 буузны тооцоо гэхэд нь кассны бүсгүй, задгай мөнгө алгаа, та одоо ганцхан бууз идчихвэл мөнгө чинь яг тохирох гээд байна гэж учирлажээ. Тэгтэл:

 

– Би ямар гахай юм уу гэж аварга маань сүрхий yyрласан гэдэг. Нээрээ ч Баянаа аварга маань ямар гахай биш дээ, зуун бууз идээд байх даа яахав дээ. Энэхүү хөгжилтэй яриа нь одоо ч бөхчүүдийн дунд яригддаг ба сонссон хүн: – аварга хүн ч аатай идэх юм даа хэмээн толгой сэгсэрдэг гэнэ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ(ЗХУ)-ын Гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн Дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, Чөлөөт бөх, Самбо бөхийн дэлхийн аварга, “Дэлхийн бөхийн од” шагналтан, XX зууны манлай бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн БАЯНМӨНХ  нь 1944 оны 2 дугаар сарын 2-нд Увс аймгийн Хяргас суманд төрж байжээ.

Хорлоогийн Баянмөнх аварга Монгол Улсад анхны хувийн Биеийн тамир спортын болон бөхийн багш дасгалжуулагчийн дээд сургууль байгуулсан төдийгүй бөхийн спортын талаар олон судалгааны бүтээл бичиж эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн юм. Тэр Монголын үндэсний бөхийг олон талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалж томоохон бүтээл туурвисан судлаач эрдэмтэн.

Мөн сурган хүмүүжүүлэх ухааны доктор цолтой. Түүний төрүүлсэн, шинжсэн улсын болоод олон улсын өндөр цолтой олон шавь нарыг нь нэрлэвэл ганц хүнд үнэхээр ахадсан гэмээр дааж чадамгүй их алдар хүндийг тэр нэр төртэй үүрч чадсан эрхэм нэгэн гэдгийг батладаг. Ингээд Даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнх гуайдаа урт удаан наслах ерөөлийг дэвшүүлье ээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…