
Залуусын амьдралыг там болгож буй цахим мөpийтэй тоглоом буюу онлайн пoкер! Сүүлийн жилүүдэд маш хурдацтай газар авч буй нэгэн төрлийн мөpийтэй тоглоом бол “онлайн покер” гэх зүйл билээ. Хожихоосоо хожигдох нь их, авахаасаа алдах нь их энэхүү тоглоомонд Монголын мянган мянган залуус нэгэнт автжээ.

Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөpийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон хэсэг бүлгээрээ нэгдэн мөpийтэй тоглож байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байгаа гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллэж байсан нь саяхан. Тэдний ажлын үр дүн мэдрэгдэхгүй байгаа нь тун харамсалтай.

Одоогоор цахимаар мөpийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудад байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоон их хэмжээний мөнгийг битүүмжилж, зохион байгуулагч нарыг тогтоон мөрдөн шалгаж байгаа аж.
Мөpийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай болсон юм.
Иймд иргэд цахим мөpийтэй тоглоом зохион байгуулж буй сайт болон энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлэхийг зөвлөлөө. Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцлалыг цагдаагийн байгууллага хангаж, хамтран ажиллаж байгаа юм.
Хууль сануулахад:
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд:
Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөpийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөpийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.
Манай редакцын зүгээс мэдээлэл цуглуулж цувралаар мэдээ, мэдээлэл, постуудыг хүргэх болно. Хууль бус цахим мөpийтэй тоглоомын талаарх мэдээ мэдээллийг бидэнд илгээж болох юм. Нууцыг чандлан хадгална.