
Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт жүжигчин Э.Энэрэлтэй үерхэж дотносоор гурван жилийн хугацааг үдсэн.
Тэгвэл Э.Энэрэл хэдхэн хоногийн өмнө амаржиж, хос хоёр охинтой болжээ. Анхны амьдралдаа цэг тавьсан Н.Төгсцогтыг эхнэрээ з0дд0r гэх мэдээлэл цахим орчинд шуугиж байсан ч тэрээр энэ тухайд өөрийн байр сууриа илэрхийлсэн удаа байхгүй.
Рингэн дээр ур чадвараа харуулж, тун амжилттай тулалддаr боловч амьдрал дээрээ түүнийг хүншrүй зантай гэх нь ч бий. Гэвч сошиал дээр ам дамжсан яриа түүний бодит байдал дээрх зан араншинтай тэнгэр газар шиг зөрүүтэй байхыг ч үгүйсгэхгүй.
Мэдээж тэр хөл алдаж дурлаж суусан гэргийгээ, гэр бүлээ амь шигээ хайрлах нь тодорхой биз ээ.
Өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Э.Энэрэл Төгсөөтэй нийлснээс хойш урлагаасаа хөндийрсөн гэхэд хилсдэхгүй.
Өсөх ирээдүйтэй гэгддэг тэрээр 17 насандаа “Зүрх зогсохгүй” кинонд гол дүр бүтээж, реклам сурталчилгааны захиалганд дарагддаг байсан удаатай. Өдгөө гэрийн эзэгтэй, залуу ээж болон завгүй шинэ амьдралдаа хөл тавьжээ.
Төгсцогт өөрийн цахим хуудаснаа бяцхан өлгийтэй охиноо тэвэрсэн зурагаа хийж – Охин үр минь Аав даа ирсэнд Баярлалаа хэмээн бичсэн нь олны сэтгэлийг хөдөлгөжээ. Ингээд залуу сайхан хосууддаа аз жаргал хүсэн ерөөе.