Home Дотоод мэдээ Увс нуурт үзэгдсэн хачирхалтай эвгүй амьтны талаар бичлэг хийсэн хүнээс тодруулга авчээ.

Увс нуурт үзэгдсэн хачирхалтай эвгүй амьтны талаар бичлэг хийсэн хүнээс тодруулга авчээ.

2 second read
0
3
47,207

Өнгөрсөн наймдугаар сарын 29-ны өдөр аялж явсан иргэд  “Увс нуурт могой чуулган шиг зүйл харлаа. Толгой нь зангидсан гар шиг, урт нь нэг метр 50 см-ээс хоёр метр хавьцаа харагдлаа” гэх бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн. Улмаар бичлэг тархаж иргэд төрөл бүрийн таамаг дэвшүүлээд буй.

Иймд бид тус бичлэгийг нийтэлсэн М.Ундралаас болсон явдлын талаар тодрууллаа.

Тэрбээр юун түрүүнд Увс аймгийн группэд харсан зүйлээ нийтэлж иргэдийг  төрөгдүүлчих шиг боллоо. Бидний хувьд зүгээр л харсан зүйлээ нутгийн иргэдээс юу гэдгийг нь тодруулахаар нийтэлсэн төдий юм. Харин хүмүүс бичлэгийг тарааж аварга амьтан гэхчлэн төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Бидний харсан зүйл тийм том аварга амьтан байгаагүй. Могойн чуулгантай таарсан болов уу гэж өөрсдөө бодож байгаа. Учир нь бидний харсан зүйл нуурын захаас 200-300 метр орчим зайд байсан.

Могойны гэмээр гурван толгой дараалж хойн хойноосоо шилээ дарж гарч ирсэн. Урт хүзүү сунгаад сэлж байгаа харагдсан. Тиймээс бид могой сүргээрээ явж байсан гэж бодож байгаа. Нутгийнхан нь бол Увс нуурт ийм могой байдаггүй гэсэн. Тэгэхээр холоос саяхан нүүж ирсэн байх. Бидний харсан зүйл усны могойтой л их адилхан байсан” гэсэн юм.

Бичлэг үзэх:

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…