Home Дотоод мэдээ Сурагчийн дүрэмт хувцасыг поло цамц болгон өөрчлөх талаар мэдээлэл хийлээ.

Сурагчийн дүрэмт хувцасыг поло цамц болгон өөрчлөх талаар мэдээлэл хийлээ.

6 second read
0
1
8,837

ХҮН намаас ЕБС-ийн дүрэмт хувцсыг өөрчлөх санал гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Энэ талаар ХҮН намын УЗ-ийн гишүүн Ц.Алтансор ” Дүрэмт хувцасны гол үүрэг бол ЕБС-ийн сурагчдыг хувцсаар жигдрүүлэх, хэн нэгнийг нь ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй байх, жигд, тэгш, шударга гэсэн сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах зорилготой. Гэтэл 10 жилийн өмнөөс Монгол Улсын ЕБС-ийн сурагчид өмсөж буй дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл ахуй, өсөлт хөгжил, бие бялдарт сөргөөр нөлөөлөхөөс гадна эцэг эхчүүдийн санхүү, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн хүүхдийн биед саад учруулж, хөлс гадагшлуулдаггүй, үнэ нь өдөр байгаа талаар иргэд байнга шүүмжлэлтэй хандаж ирлээ.

Тус дүрэмт хувцас дунджаар 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Дөрвөн хүүхэдтэй айл гэхэд сая гаруй төгрөгөөр хувцас худалдаж авах санхүүгийн асуудалтай тулгарч байна. Олон улсад 5-10 жил тутам хүүхдийн биеийн өсөлт хөгжлийн судалгаа явуулж, дүрэмт хувцас өөрчлөх шаардлагатай бол шинэ санал, санаачилга гаргадаг.

Олон улсад эцэг эхчүүд, сургуулийн захиргаа, хүүхдүүд ярилцаад, санаа гаргаад өөрсдөө дүрэмт хувцсаа сонгодог жишиг бий. Жишээлбэл, Англи, Финланд зэрэг хөгжингүй орнуудад логогүй, зөвхөн өнгө зааж өгөөд амьжиргааны түвшнээс хамааран худалдаж авах боломжийг олгодог. Тухайлбал, поло футболк нь энгийн хийцтэйгээс гадна хүүхдийн биед тав тухтай, хичээлийн дараа өмсөх боломжтой. Өнгийг нь зааж өгөөд иргэдэд сонголтыг өгье. Энэ футболк нь даавуун материалтай, 15-30 мянган төгрөгийн үнэтэй байна.

Дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсчээ. Нэг хэвшмэл, баригдмал, цөөн үйлдвэр цөөн тоогоор гаргадаг, эрэлт, өртөг өндөртэй байгаа тул энэхүү санаачилгыг гаргаж байна. Энэ санаачилгыг 2000 гаруй хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Иймд цаашдаа мэргэжлийн болоод хариуцсан байгууллагад хандах болно. Мөн uih.mn сайтад санал асуулга явуулна” гэлээ.

Мөн ХҮН намын ТУЗ-ийн гишүүн П.Наранбаяр “Нүсэр бус төсөр байлгах үүднээс өнгө ижилсүүлэн хүүхдийн дүрэмт хувцсыг шийдээчээ гээд холбогдох байгууллагад хандаж байна. Бүгд дүрэмт хувцаснаас татгалзана, өөр болно гэсэн үг биш. Сонголтыг л олгооч гээд байгаа юм. Эцэг эхчүүд энэхүү санаачилгад талархалтай хандаж байна. Улсын хэмжээнд тавьсан хатуу стандартаа эргэж харах саналыг гаргаж байна” гэв.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…