
“Бусан хүрэх галт тэрэг” кинонд Gong YoO охины дүрд тоглосон Ким Су Ан бяцхан охин байсан ч одоо өсвөр насны том охин болж үеийнхээ хөвгүүдийн харцыг булаасан үзэсгэлэн төгөлдөр нэгэн болжээ.Тэр хэзээ дээ ийм том болсон бэ?!
Бусан хүрэх галт тэрэгний нээлтээс хойш 5 гаруй жил өнгөрчээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгаад бид итгэж ч чадахгүй л байна. Энэхүү Кино өнөөдрийг хүртэл Солонгосын кино урлагт олон дээд амжилт тогтоосноороо мартагдашгүй сайн уран бүтээл болж хүмүүсийн одоо ч давтаж үзэх дуртай кинонуудын нэг болжээ.
Ким Су Ан өмнө нь уг кинонд Гон Ёг охины дүрд тоглож байсан бөгөөд тухайн үед дөнгөж 10 настай байсан ч гайхалтай чадварлаг, ямар ч түүртсэн шинжгүй өөрийнхөөрөө тоглосон гэж найруулагч нь үздэг. “Бусан хүрэх галт тэрэг” Өмнөд Солонгосын төдийгүй дэлхийд гарч ашиг орлогоороо тэргүүлсэн чанартай уран бүтээл болсон гэдэгтээ хэн ч маргадаггүй.
Тэгвэл Ким Су Ан охины хувьд дараах кино нь анхны кино байсан ба цаашдаа ч кино урлагаар явах төлөвтэй байгаа хэмээн ойр дотны хүмүүс нь мэдэгдээд байгаа билээ.
Жүжигчин хүүхдийг бид яг л хуучинаар нь бяцханаар нь төсөөлж байсан ч одоо үнэхээр үзэсгэлэнтэй өсвөр насны охин болжээ.
Тэр гайхалтай хөөрхөн болсон байгаа биз?
Өмнөд Солонгост Ким Су Ан охин маань саяханаас үзэсгэлэн төгөлдөрөөрөө алдаршиж олон олон зар суртачилгаа киноны санал ирж байгаа гэнэ.
Жүжигчин охины том болсон дүр төрхийг Blossom Entertainment нь шинэ профайл зургуудаараа дэлгэжээ.
Одоо үзэгч бидэнд түүнийг дараа дараагийн шинэ шилдэг кинонуудаас харах мөчийг хүлээх л үлдлээ дээ.