Home НҮҮР Монгол түмний хайртай хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ…

Монгол түмний хайртай хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ…

4 second read
0
0
1,427

Хөл бөмбөг тайлбарлагч Э.Балжинням таалал төгсжээ.

“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?”, “Хөл бөмбөгийн бурхан тэнгэр ивээг” гэхчлэн өвөрмөц хэв маяг, яриагаараа олны танил болсон тэрээр хөл бөмбөгийг зүгээр ч нэг тайлбарладаггүй үүх түүхтэй нь ярьдаг байсан юм.

Багадаа “Советский спорт” сонин захиалж уншин, сонины хайчилбарыг дэвтэртээ нааж, орчуулдаг байсан нь түүнийг хөл бөмбөгт дурлуулсан нэг шалтгаан болсон гэж нэгэнтээ ярьж байв.

Тэрээр өөрийнхөө нэгэн ярилцлагатаа үеийнхэн дундаа хөл бөмбөгийн талаар хамгийн их мэдлэгтэй байсан, энэ спортод дурлаад 40 шахам жил болж байна гэж ярьжээ.

1982 онд дунд ангид байхдаа анх хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзсэнээр хөлбөмбөгт сонирхолтой болсон хэмээн ярьдаг тэрбээр багшийн ажлаа 2006 онд сольж, хөлбөмбөгийн спортыг тайлбарлаж эхэлсэн байдаг.

Сүүлийн 15 жилийн хугацаанд TV9, ETV, SPS зэрэг телевизэд ажиллаж, өдгөө Монголын ард түмний сэтгэлд “Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч” нэрээр хоногшин үлджээ.

Тaлийгaaчийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд ГVН ЭMГЭНЭЛ илэрхийлье.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In НҮҮР
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…