Home Дотоод мэдээ Cүүлдээ гутарсан л даа! Энэ чинь угаасаа ийм cэтгэцийн өBчтэй юм биш үү?” гээд…

Cүүлдээ гутарсан л даа! Энэ чинь угаасаа ийм cэтгэцийн өBчтэй юм биш үү?” гээд…

14 second read
0
0
12,774

Сүүлийн үед сошиал ертөнцөд нэгэн охины найз залуудаа эрхэлж ярьж байгаа бичлэг маш их хандалтыг авч, цоо шинэ трендийн эхлэлийг тавиад байгаа билээ. Тэгвэл уг бичлэгийн эзэн өхөөрдөм хөөрхөн охин маань Isee.mn-д өөрийн талаар ярилцлага өгсөнийг танд хүргэж байна.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгч, уншигчиддаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Өлзий-Оршихийн Энхмандах гэдэг. Одоо 20 настай. МУИС-д Төрийн удирдлагаар суралцдаг.

-Ойрын үед цахим сүлжээнд таны “Ингэсэн үү дээ” бичлэг их хандалт авч, албан байгууллагууд хүртэл өөрсдийн зар сурталчилгаа болон мийм зэрэгт ашиглаж байна. Тэр бичлэгийн талаараа хуваалцахгүй юу?

-Тэр бичлэгийг найз залуу бид хоёр бүжгийн бэлтгэлээ тараад явж байгаад бичсэн. Би тухайн үед амттай юм идмээр санагдаад, тэгээд л гүжирдэж байсан юм/инээв/. Үерхлийн нэг чамин хэсэг байдаг шүү дээ.

Найз залуу маань намайг байнга эрхлүүлдэг юм. Тэр өдөр харин нууцаар бичээд бид хоёрын нээгээд удаагүй фэйсбүүк хуудас дээрээ тавьчихсан байсан. Тэрэндээ блог маягийн бичлэгүүд оруулдаг учраас өөрсдийн дурсамжтай бичлэгүүдээ тавиад орхичихдог. Тэрэнд л оруулчихсан байсан хүмүүст их хүрсэн байна лээ.

-Трэнд болно гэж бодож байв уу? Өмнө нь бас найз залуугийнхаа гарыг хаздаг бичлэг их түгсэн байсан шүү дээ? Тэрнээс санаа авав уу?

-Ерөөсөө тэгж их хүнд хүрнэ гэж бодоогүй. Найз залуу тавьчихсан байхаар нь тоохгүй хаячихсан байсан чинь л явчихсан байсан. Тэр гарыг нь хаздаг ч бас “youtube”-д орно гэж бодоогүй. Цуг Архангай явж байгаад надад гараа өгөхөөр нь гайхаад тэгээд л хазчихсан шүү дээ.

-Ингэж трэнд болсноос хойш байгууллагаас янз бүрийн зар сурталчилгааны санал ирсэн үү?

-Тийм. “Ингэсэн үү дээ” бичлэг чинь зүгээр л хоёр хосын бие биедээ эрхэлж туньж байгааг л илэрхийлсэн. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр, тийм нэг нандин зүйл учраас нээх байнга хэлээд байхыг хүсдэггүй. Одоо ч яг дахиж тэр үеийнх шигээ гарахгүй болов уу.

-Бичлэг түгснээс хойш хүмүүсийн сэтгэгдэл янз бүр байсан нь ажиглагдсан байх. Зарим нь сайхнаар хүлээж авч байхад, зарим нь арай хэтрүүлж хүлээж авсан шүү дээ. Тэр бүрийг яаж хүлээж авав?

-Эхлээд тоохгүй орхичихсон байсан. Бичлэгээ хийгээд л хаячихсан. Тэгсэн баахан “мийм”-үүд гарч ирээд мэдсэн. Тэгсэн ч гайгүй санагдаж байсан чинь сүүлдээ гутарсан л даа. Саяхан л нэг бичлэг оруулсан байсан доор нь нэг хүн “Энэ чинь угаасаа ийм сэтrэцийн өBчтэй юм биш үү?” гээд биччихсэн байсан. Тэр ч бас хүнд туссан. Найз залуудаа “Ёохх яах гэж хийсэн юм бэ?” гэж уурласан.

Сүүлдээ яах аргагүй дассан. Тэгээд шүүмжилж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд, Яахав ээ. Илүү ихийг хийнэ. Илүү их шvvмжлээрэй. Тэр тусам нь илүү тод гэрэлтэнэ ээ гэж л хэлье дээ. Харин намайг дэмждэг эгдүүтэй гэсэн бүгдэд нь хайртай шүү. Баярлалаа.

Эх сурвалж: Isee.mn

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…